Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

iKon.mn Англи хэлний ШУУД хичээл Есдүгээр сарын 28-наас үргэлжилнэ

ikon.mn
2018 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

iKon.mn сайт, Сондор Хилэн төвтэй хамтран хүргэдэг Англи хэлний шууд хичээл нийт 62 дугаарыг амжилттай хүргэж, зуны амралтыг тохиолдуулан түр завсарласан байсан юм.

Хичээл ирэх долоо хоногийн Баасан гараг буюу есдүгээр сарын 28-наас эхлэн үргэлжлэн орох болсныг “Сондор Хилэн” төвийн захирал, англи хэлний багш С.Төмөрбат мэдэгдлээ. 

Тэрбээр өнгөрсөн хугацаанд орсон 62 удаагийн хичээлдээ англи хэлний 26 цагийн дүрмийг зааж, ахисан шатны хичээлүүдийг орж эхлээд байсан юм. Энэ удаад ахисан түвшний хичээлээ үргэлжлүүлэн орох юм.

62 хичээлийг iKon.mn сайтын LIVE хэсэгт байршиж байгаа АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ булангаас ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломжтой.