Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хотоос баруун хойд чиглэлд гарах бүх хөдөлгөөнийг ЗОГСООЛОО

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
 

Өчигдөр шөнөөс эхлэн нутгийн ихэнх хэсгэээр цас орж, цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндэрчээ.

Улаанбаатар хотоос Дархан-Уул-Сэлэнгэ аймгийн чиглэлд  гарах хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг 2018 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас эхлэн 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлалаа.

Түүнчлэн өнөө шөнө Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр, маргааш өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн онцыг шаардлагаггүй бол хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй, шатахууны нөөц, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.

 
 
 
 

 

Эх сурвалж: ЗЦА