Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол таны нэрийн хуудас

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг
Питэр Ковач, Bridge Blue Global-ийн Гүйцэтгэх Захирал, Олон Улсад боловсролын зөвлөгөө өгөх эрхийн дугаар: QEAC-F023

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд олон улсаас оюутан элсүүлэн авахдаа тусгайлан зохицуулсан хууль, журмыг баримталдаг. Хилийн чанадад суралцах хүсэлтэй олон мянган залуус байдаг хэдий ч тэдэнд гадаадад суралцах талаар мэдээлэл хомс, өөрсдөө гадаадад суралцаж байсан туршлага байхгүй учраас мэргэжлээ буруу сонгох, визний татгалзал авах зэрэг олон олон асуудалтай тулгарч санхүү болон цаг хугацаагаар хохирох явдал гардаг.

Иймд боловсрол олгогч их дээд сургууль, мэргэжлийн сургалтын коллеж, хэлний бэлтгэлийн сургуулиуд олон улсаас оюутан элсүүлэх хууль журманд нийцсэн, боловсрол олгогч нараас тавьсан шаардлагыг хангасан боловсрол зуучлалын агентлагуудтай хамтран ажилладаг.

Боловсрол зуучлалын агентлаг нь хамтран ажиллагч боловсрол олгогч байгууллага болон оюутан хоёрыг холбогч чухал гүүр болж өгдөг. Боловсрол зуучлалын агентлаг нь хамгийн сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл, гадаад оюутантай холбоотой шинэчлэгдэн өөрчлөгдсөн хууль дүрэм, тухайн улсын визний талаар болон оюутны сонгож буй мэргэжлийн карьер төлөвлөлт зэрэг олон асуудлын талаар мэдээлэл хүргэж, мэргэжлийн зөвлөгөө өгдөг.

Тэр бүр оюутнууд, эцэг эхчүүд аль улсад ямар сургууль сонгон суралцах талаар хэнээс яаж мэдээлэл авах талаар мэдэхгүйгээсээ болж хэн нэгнээс сонссон дутуу дулимаг зөвлөгөөг даган буруу шийдвэр гаргасан тохиолдол багагүй байдаг.  Тийм болохоор та бүхэнд олон улсад боловсролын зөвлөгөө өгөх эрх бүхий зөвлөхүүдээс мэргэжлийн зөвлөгөө аваарай гэж зөвлөх байна. Ийм эрх бүхий зөвлөхүүд Монгол улсад гарын арван хуруунд багтах төдий л байгаа. Та бүхэн энд дарж Олон улсад боловсролын зөвлөгөө өгөх эрх бүхий Монгол зөвлөхүүдтэй холбогдон хамтран ажиллаж зөвлөгөө авахыг зөвлөж байна.

Мөн тантай хамтран ажиллах гэж байгаа агентлаг таны сонирхож буй сургуулийг төлөөлөн ажиллах албан ёсны эрхтэй эсэхийг нягтлах хэрэгтэй. Та тухайн сонгосон сургуулийнхаа вебсайтруу ороход л үүнийг хялбархан мэдэж болно. Зарим тохиолдолд оюутнууд албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхгүй, их дээд сургуулиудыг албан ёсоор төлөөлөх гэрээгүй газраар зуучлуулан виз гарна гэсэн азанд найдаж, өөрсдийн алтан цаг, санхүүгээ дэмий зүйлд үрсэн байдаг.

Бриж Блү Глобал олон  улсын агентлаг нь боловсрол, цагаачлал буюу шилжин суурьшилт, цалинтай дадлага зэрэг томоохон хөтөлбөрүүдийг оюутан залууст олгодог Австралийн засгийн газраас итгэмжлэгдсэн нэр хүнд бүхий тэргүүлэгч агентлаг юм. Төв оффис нь Австралийн Сидней хотод байрладаг ба дэлхийн 22 улсад 31 салбартай, нийт 470 гаруй Австралийн боловсролын байгууллагуудыг төлөөлөн ажилладаг. Бриж Блү Глобал нь Австралийн боловсролын салбарт өндөр  мэргэшсэн их дээд сургуулийн зөвлөх, 28 орны хэл дээр харилцах чадвар бүхий ажилтнуудаас бүрдсэн баг хамт олонтой ба одоогоор 60 гаруй орны оюутан залууст хилийн чанадад суралцахад нь өөрийн туслалцаа дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна.

Бриж Блү Глобал олон  улсын агентлаг нь 2013 онд Монгол дахь салбараа нээн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд одоогийн байдлаар нийт 2100 гаруй оюутан залуусыг Австрали улсад суралцахад амжилттай зуучлан ажиллаж байгаа бөгөөд виз гаралт 98%тай гэж хэлж болно. Энэ бол нэг агентлагийн хувьд маш чанартай, өндөр үзүүлэлт.  

Манай байгууллага Монголын оюутан залуусыг олон улсад танигдсан, нэр хүнд бүхий Австрали, Америк, Канад улсын шилдэг их сургуулиудад зуучлан эдгээр улсуудад суралцан төгссөн оюутнууд маань эх орондоо эргэж ирээд салбар салбартаа амжилт гарган ажиллаж байгаа нь  бидний ажилын үр дүн хэмээн бодож байна.

Манай байгууллагаар зуучлуулан хилийн чанадад суралцах оюутнууддаа бид баталгаат орчуулга, тосч авах, байр захиалах, татварын дансны дугаар захиалах, банкны данс нээх, cургуульд зуучлах үйлчилгээ, тэтгэлэгт хөтөлбөрүүд, сургууль болон хот солих, дадлага хийх газар, бүх төрлийн визний зөвлөгөө үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ (шимтгэлгүй), цагаачлалын зөвлөгөө, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

Манай байгууллага энэ Ням гараг буюу 2018 оны 09 дүгээр сарын 23-нд 13-17 цагийн хооронд Бэст Вэстэрн Премьер Туушин зочид буудалд Австралийн боловсролын үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд та бүхэн сургуулийн албан ёсны төлөөлөгчтэй биеэр уулзан Австрали улсад суралцах талаар үнэн бодит мэдээллийг аваарай. Энэхүү үйл ажиллагаанд албан ёсоор оролцохоор миний бие Австрали улсаас зорин ирсэн бөгөөд Ням гарагт та бүхэнтэй уулзана гэдэгт итгэлтэй байна. ЭНД дарж бүртүүлээд манай боловсролын үзэсгэлэнд оролцоно уу.

Манай албан ёсны Монгол дахь төлөөлөгчийн газар:


Хаяг 1: Улаанбаатар хот , Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам-62, Юнион Бюлдинг, В-блок, 8-р давхарт, 801 тоот, Монгол Улс

Утас: 99031875

Хаяг 2: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Гранд Плаза, 6-р давхарт, 6-14 тоот

Утас: 99031873

Австрали улс дахь төв оффисын хаяг: Suite 3 Level 2, 137- 139 Bathurst St, Sydney, NSW 2000

Утас: +61 9269 0110

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.