Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нөхөн сэргээлтээр аялал жуулчлалын бүс байгуулжээ

ikon.mn
2018 оны 9 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Бид Монполимет группийн нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалт, нөхөн сэргээлтийн ажилтай танилцахаар аяны жолоогоо Төв аймгийн Заамар сумын нутаг Тосон үйлдвэр рүү чиглүүллээ.  

Тус группийн Тосон үйлдвэр нь Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумдын нутгийг дамнан оршдог. Бид хатуу хучилттай засмал замаар торох зүйлгүй Бүрэгхангайн нутагт ирсэн бөгөөд үнээс цааш шороон замаар үйлдвэр рүү явах аж.

Шороон замаар дээш доош өгсөж, уруудан тоос манарган явахад олборлолтын мөр үлдсэн цөөнгүй газар тааралдав. “Нөхөн сэргээлт ч гэж, Заамар сум ч олборлолтын уршгаар тааруухан болж дээ” гэсэн бодол тээн  Монполиметийн Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлт, олборлолтын баазад ирлээ.

Тосон үйлдвэрийн ажилчдын байранд ирэхэд цементээр бүрсэн талбайтай, нэг давхар олон цуваа байшин байх бөгөөд цонхон дор нь мод ургуулж, гадна талбайдаа өнгийн цэцгийг алаглуулан тариалжээ.  Үүнээс гадна ажилчид чөлөө цагаа өнгөрөөх спорт заал, сүүдрэвч гээд хотын жишигт дүйцэхүйц хэмжээнд тохижуулсан байв.

Монполимет компани анх 1992 оноос барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэн 1000 гаруй ажлын байрыг бий болгож, Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа үндэсний үйлдвэрлэгч гэх тодотголтой юм. Тэд үйл ажиллагаа явуулж буй салбартаа тэргүүлэгч болж нийгмийн хариуцлагаа үлгэр жишээ хэрэгжүүлж, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарал тавьж, ажилчдынхаа ажиллах орчны таатай нөхцөлийг ханган ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг байна.

Тус компани нь хариуцлагатай уул уурхайд зөв менежмент баримталж, чадварлаг үндэсний мэргэжлийн, үндэсний инженер техникийн ажилчидтай хамт олныг бүрдүүлж нөхөн сэргээлтийн арга туршлагыг амьдралд бодитоор хэрэгжүүлдэг тэд 2000-2018 онуудад Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Байгал орчин аялал жуулчлалын яам, эрдэс баялаг эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ашиг малтмал газрын тосны газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн газраас зохион байгуулладаг Монголын уул уурхайн тэргүүний нөхөн сэргээх байгууллагаар 20 гаруй удаа шалгарч байсан Монгол улсын ТОР 100 нэгж, хөгжлийн бүтээгч, үндэсний хөрөнгө оруулагч байгууллага аж ахуй нэгж болжээ.

Тус компани уул уурхайн олборлолт, нөхөн сэргээлт, барилгын материалын үйлдвэрлэл, барилгын зураг төсөл, барилга угсралт, худалдаа, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн салбар компанитай.

Үүнээс Тосон үйлдвэр 2000 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар суманд нутаг Туул голын адагт байрлах Тосонгын ордын ашиглалтын үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулж байна.

Анх нөхөн сэргээлтийг хариуцсан байгаль орчны нөхөн сэргээлтийн албыг Монполимет группийн ерөнхий захирлын тушаалаар 2005 онд байгуулжээ.

Монполимет группийн байгаль орчны дарга Б.Октъбер

“Компани зүгээс чадварлаг мэргэжилтнүүдийг олон жилийн турш тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаль орчин нөхөн сэргээлтийн албыг байгуулснаар дараа дараагийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгаль орчны суурь судалгааг гүйцэтгэхэд давуу талтай болсон. Тосонгийн голд хийгдэж буй байгаль орчин нөхөн сэргээлтийн ажил нь нийтдээ 931.67 га талбайд, уулын ашиглалт явуулснаас техникийн нөхөн сэргээлтийг 80 хувь буюу 740 га талбайд тус тус хийсэн. 

Геологийн нөхөн сэргээлт ургамалжуулалтын ажиллыг 69 хувь буюу 519 га талбайд хийж гүйцэтгэв. Тосон үйлдвэр нь нөхөн сэргээлтийн ажлаар нийтдээ 13 тэрбум төгрөг зарцуулснаас нөхөн сэргээлтийн ажилд нэгж га талбайд зарцуулсан өртгийг тооцоход нэг га талбайд 16 сая төгрөг зарцуулсан тооцоо байдаг бөгөөд 2012 онд л гэхэд нэг тэрбум 514 сая төгрөгийг зөвхөн нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан” хэмээн ярьсан юм.   

Монполимент группийн байгаль орчин нөхөн сэргээлтийн ажлын албанаас Тосон үйлдвэрийн нөхөн сэргэлтийг олон жилийн өмнөөс төлөвлөн энэ бүс нутагт аялал жуулчлалын бүс, уул уурхай нөхөн сэргээлтийн үйлдвэрлэл сургалтын баазыг бий болгох зорилгоор дөрвөн үндсэн чиглэлээр биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

Тэд ойн төгөл буюу ойжуулалтын ажлаар биологийн нөхөн сэргээлт хийжээ. 235 га талбайд 80 мянга гаруй мод тарьсан бөгөөд 14 хүртэлх настай, 5,5 километр хүртэл урттай дөрвөн хэсэг ойн төглүүд бий болгосон байна.

Мөн ойжуулалтын ажлыг үр дүнтэй хийхийн тулд олон төрлийн мод бутыг олон газраас авчирч туршиж, судалж үзэж мөн модны төрлийг нэмэгдүүлэх зорилгоор модыг үржүүлгийн газрыг 2005 онд байгуулсан гэдгээ ярьж байлаа.

Монполимет группийн байгаль орчин нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Нямбаатар 

“Мод үржүүлгийн газар нь хүлэмж болон ил бойжуулгын газар гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Мод үржүүлгийн газарт модыг мөчрөөр үржүүлэх зорилгоор ойжуулалтын талбайг 2012 онд байгуулсан. Энэ талбайд Сибирийн цагаан улиас, Лавир навчит улиас, олон төрлийн Бургас, Хайлаас, Үхрийн нүд, Чацаргана, Шар хуайс, Голт бор гэх мэт модод голчлон тарьж ургуулсэн байгаа.

Хүлэмж болон мод бойжуулгын талбайдаа модлог бутлаг ургамлыг үндсээр буюу мөчрөөр үржүүлж жилд 20 мянга орчим мод, тарцийг талбайдаа тарьж байна” гэв.

Мөн тэрбээр, Бэлчээрийн олон наст ургамал тариалахын өмнө хөрсний үржил шимийн үзүүлэлтүүдийг тодорхойлж хөрсний шимийг шинжилгээг тогтмол хийсний дараа газар тариалангийн агротехникээр сийрэгжүүлэх зэрэг хөрсийг боловсруулж бэлтгэсний дараа байгалийн гаралтай био бордоогоор нэг га-д 250-300 кг нормоор борддог” гэсэн юм.

Монполмет группийн нөхөн сэргээлтийн баг хамт олны нөхөн сэргээлтийг нэг чухал хэсэг нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах 17 мянган метр кавдрат бүхий цэнгэг усаар байнга сэлбэгдэх Тосон нуурыг 2001 онд байгуулсан явдал. Тосон үйлдвэрийн баг хамт олны нуурын эргийн нөхөн сэргээлтэд хийгдсэн талбайд улиас, хайлаас, орон нутгийн бургас зэрэг моддыг тарьсан бөгөөд зэгс, шогшоорго зэрэг ургамал ургасан байлаа. Уг нуурыг 2011 оны гадаргын усны тооллоор уг нуурыг Тосон нуур хэмээн улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Нуурын эргэн тойронд модлог ургамал тариалсны дээр загасчлах, амарч зугаалахад таатай орчин бий болгох үүднээс энд тэнд модон ширээ сандал, сүүдрэвч,  гүүр барьсан нь хөдөө нутагт содон харагдана. Мөн ширхэгч өвсгүй болгож орвонгоор нь эргүүлсэн газарт ийн тохижуулж, нөхөн сэргээлт хийсэн гэхэд итгэж ядам санагдана.

Тус нуур нь нийт 16 га талбай бөгөөд дунджаар зургаан метрийн гүнтэй, ихдээ 11 метр гүн уртаашаа тогтсон нуур юм. Нууранд зургаан төрлийн загасыг Увс, Сэлэнгээс авч ирж нутагшуулсан, зун болгон усны шувууд ирдэг. Нуураа анх байгуулахдаа ус нь доороо ундаргатай, ус нь байнга цэвэр усаар сэлгэгдэх учраас нуур үүсгэх тохиромжтой газар хэмээн нуураа байгуулж тохижуулсан. Бид нуураа байгуулахдаа дунд нь арал байгуулсан учраас зун шувууд их ирдэг. Цаашид бид энд аялал жуулчлалын бүс, мэргэжлийн загасчлалын бүс байгуулахаар тохижуулсан энэ санаачлага маань одоо хэрэгжээд явж байна гэж хэлж болно  хэмээн Монполимет группийн байгаль орчны дарга Б.Октъбер ярьж байв.

Мөн энэ талаар Байгаль орчны яамны эдийн засагч Л.Наранбаатар

“Ер нь бол нөхөн сэргээлтээ дааж чадахгүй уул уурхайг зогсоох ёстой. Харин нөхөн сэргээлтээ сайн хийж байгаа уул уурхайн компаниудыг хөхүүлэн дэмжиж олон нийтэд сурталчлах хэрэгтэй. Би анх удаа Заамар сумын Тосонгын уурхайд ирж үзэж байна. Сая өөрийнхөө зургийг аваад сошиолд нийтэлсэн чинь “Яагаад касктай голоор, ойгоор зугаалаад байгаа юм бэ?” гэж хүмүүс асууж байна. Би голоор зугаалж, ойгоор хэсээгүй ээ. Өөрөө ирээд үнэхээр гайхлаа.

10 орчим километрийг ингээд усжуулаад гол мөрөн болгоод дээрээс нь ойжуулсан байна. Үнэхээр гайхалтай байна. Монголд бас ийм нөхөн сэргээлт байдаг гэдгийг уул уурхайн салбарт 18 жил ажиллаж байхдаа анх удаагаа харж байна. Алтыг нь аваад авдрыг нь хоосон орхидог компаниуд бий. Харин энэ Заамарын Монполиментийн уурхай бол алтыг нь аваад авдрыг нь дүүргээд дээрээс нь цэцэг ногоо, бүр жимс чацаргана тарьсан, ойжуулсан байна. Залуучууд энд ирж болзох, загас барих зэрэг сайхан орчин бүрдүүлсэн байна. Уул уурхайн жижиг компаниар ухсан газар нь нөхөн сэргээлт хийлгэхээр зардлаа хэмнээд пормолдаад ухсан нүх үлдээд байна. Уул шугамандаа яах ёстой гэхээр тодорхой санг нь бүрдүүлж байгаад мэргэжлийн компаниар хийлгэх ёстой. Лиценз эзэмшиж байгаа биш мэргэжлийн гэрээтэй компаниар гүйцэтгүүлвэл сайн үр дүнд хүрэх юм байна” гэлээ.

Тэдний ийн нөхөн сэргээсэн газарт мал ихээр орж моддыг нь шөргөөж унагачих гээд байдаг аж. Тэд энэ талаар “Бид олборлолтоо хийхийн сацуу нутгийн иргэдийн малыг нь хариулдаг хэмээн хошигнож ярьж байлаа. Мөн үүнээс гадна хууль бус олборлогч нар шөнөөр техниктэй орж ирж нөхөн сэргээлт хийсэн талбайд олборлолт хийж, сүйтгэдэг талаарч ярьж байлаа.

Байгаль орчны дэд сайд Ц.Батбаяр

“Бидний яриад байгаа хууль бусаар, гар аргаар ухдаг олборлогчид бий. Тиймээс ийм нөхөн сэргээсэн талбайг цаашид ухуулахгүй дээрээс нь үнэхээр нөхөрлөл болоод ухах юм бол тухайн газартаа нөхөн сэргээлт хийх зэрэг журмуудыг дахин засах шаардлагатай. Бид энэ тал дээр анхаарч ажиллахаар ажлын хэсэг байгуулсан. Үүнийг журамлаж өгөхгүй бол болохгүй байгаа юм. Сэргээсэн газрыг ухна гэдэг чинь юу гэсэн үг вэ.

Энэ мэтчилэн хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсооно. Хуулийн хүрээнд иргэн бүхэнд нээлттэй. Нөхөрлөл байгуулаад үйл ажиллагаагаа явуулдаг, нөхөн сэргээлт хийлгэдэг байх хэрэгтэй. Нөхөн сэргээлт хийсэн талбай дээр ирээд сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл бид нэмж нөхөн сэргээлт хийх шаардлагагүй, үүнээс гадна зэрэгцээ уул уурхайн компаниуд нь үлгэр дуурайлал аваасай хэмээн бодож байна” гэв.

Бид гар аргаар бий болгосон нуурын эргээс цааш хөдөлж драгын үйлдвэртэй танилцсан юм. Аливаад шүүмжлэлтэй ханддаг тэр тусмаа уул уурхайн олборлолт, нөхөн сэргээлтэд сэтгэл туйлын дундуур байдаг сэтгүүлч миний хувьд драгын талбайд ирээд үзэл бодол маань орвонгоороо иргэж бас биширч, гайхаж байлаа.

Олборлолтын хэсгийн ажилчид аюултай, эрсдэлтэй орчинд ажиллаж байна. Тэд газрыг ийн ухсаны дараа нөхөн сэргээлтийн байгалийн болгож сэргээн гэдэг үнэхээр биширч бахадмаар санагдана. 

Үүнээс гадна драгыг дэлхий нийтээр эко хэмээн хүлээн зөвшөөрсөн. Энэ нь ямарч химийн бодис, тэсэлгээ хийдэггүйгээрээ ихээхэн онцлогтой. Энэ талаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ч.Хурц нэгэн нэвтрүүлгийн үеэр “Драг бол жинхэнэ эко олборлолтыг явуулдаг” хэмээн ярьж байсан удаатай.

Уул уурхайн яамны уул уурхайн бодлогын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар 

“Сэтгэгдэл өндөр байна. Би 13 жилийн өмнө энэ драгыг анх ашиглалтад хүлээж авахад комиссыг удирдаж ирж газар дээр нь ажиллаж байсан хүн. Тэрнээс хойш энэ драг тасралтгүй 13 жил ажиллаж, хугацаа нэлээн өнгөрсөн байна. Тухайн үед би Үйлдвэр худалдааны яаманд ажиллаж байсан. Тэр үед Заамарт алтны үйлдвэр цөөхөн байсан. Шижир алт, Эрэл зэрэг цөөхөн үйлдвэр байсан. Тосонгын үйлдвэрийг улсын комиссын хэмжээний томоохон асуудал болж байсан. Монполмент компани хуулиар хүлээсэн үүргээ сайн биелүүлдэг гэж боддог. Дээрээс нь хариуцлагатай ил тод уурхайг хөгжүүлнэ гэж их ярьж байгаа.

Ер нь хариуцлагагүй ажиллаж уул уурхайн салбарын нэр хүндийг унагааж байгаа компани бол бий. Хууль бус алт олборлолт янз бүрээр явагдаж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ хариуцлагагүй асуудлыг цэгцлэхийн тулд Монполимет шиг нөхөн сэргээлтийг нь хийлгээд, үүрэг хариуцлагыг нь тодорхой болгоод өгөх ёстой. Олборлолт хийсэн газрыг дараа нь дахин ашиглах боломжтой болгож өгч байгаа нь үр ашигтай ажил болж байна гэж үзэж байна” хэмээн хуучлав.

Драгын хэсэгтэй танилцсаны дараа бид дуслын усалгааны системтэй танилсан юм. Энэ систем нь хүний ажлыг хөнгөвчилсний дээр модыг услах стандартыг зүй ёсоор хангасан шилдэг технологи хэмээн албаныхан ярьж байв. Мөн тэд энэ системээр усалсан мод гурван жилийн дараа зургаан метр өндөр ургасан хэмээн ярьсан юм. Тэд нөхөн сэтгээлийг үр дүнтэй хийхийн тулд энэ мэтчилэн үр дүнтэй технологи арга хэмжээг авч ажилладаг. Үүнээс гадна тэд  ХААИС-ын инноваци хөгжлийн төвтэй хамтран ажилладаг бөгөөд энэ хүрээнд био нүүрсэн бортогыг үйлдвэрлэн түүнд мод тарьж, ойжуулах ажлыг уул уурхайн салбарт анх удаа хэрэгжүүлээд байгаа тухайгаа хэлсэн юм.

“Нутгийн иргэд уул уурхайн олборлолт хийхийг эрс эсэргүүцдэг байсан. Анх Монполиметийг олборлолт хийнэ гэх сураг дуулдахад дургүй л байлаа. Харин одоо бол бодол өөрчлөгдсөн шүү. Олборлолт хийснийхээ дараа энэ мэтчилэн нөхөн сэргээлт хийж чадах юм бол олборлолт хийхэд буруудаад байх зүйлгүй юм”

хэмээн Заамар сумын нэгдүгээр багийн иргэн С.Эрдэнэцогт ярьж байв.

Монполимет групп нийгмийн хариуцлагаа үлгэр жишээ биелүүлж байгаад холбогдох яам, гадаадын зочид төлөөлөгчид туйлын баяртай буцлаа.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.