Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

“MONNICHI TODAY 2019” Монгол-Японы бизнес форум болж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Япон хэл дээрх Монголын бизнес эдийн засгийн нэгдсэн платформ monnichi.today нээгдэж байгаатай холбогдуулан Монгол Японы хувийн салбарын бизнес форум өнөөдөр Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын хүлээн авах танхимд эхэллээ.

ВИДЕО ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/521868188240427/

Арга хэмжээнд хоёр улсын албаны төлөөллүүд, хүндэт зочдоос гадна Хоккайдо болон бусад орон нутгийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид, Монгол Японы худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн компаниуд, Монголд суурин япон иргэд, бизнес эрхлэгчид, хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд, хоёр орны дунд бизнес эрхэлдэг япон хэлтэй монгол бизнес эрхлэгчид, япон төгсөгчид оролцож байгаа юм.

Форумын хөтөлбөрт, монгол компаниудын төсөл, бизнесийн танилцуулга илтгэл,  бүтээгдэхүүний дэмо танилцуулга, үзэсгэлэн, гадаад худалдаа, бизнес орчны хэлэлцүүлэг, санал шийдэл, кофе завсарлага, чөлөөт ярилцлага, нэрийн хуудас солилцох, нэтворкинг ба хувийн хэлцэл, форумын дараах суппорт систем, BIZIT M&A бизнес зуучлалын глобал платформын танилцуулга бүртгэл, хөрөнгө оруулагчдын консалтинг эрх хожих уралдаан, тусгай хүлээн авалт багтсан байна.