Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг Galaxy ангиллын шинэ гар утас аравдугаар сард танилцуулахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани аравдугаар сарын 11-ний өдөр Galaxy ангиллын ямар нэг шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар хэвлэлүүдэд урилга тараажээ.

Урилга дээр юу танилцуулах тухай дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа бөгөөд зөвхөн “4x fun” гэсэн нүүцлаг түлхүүр үг бичигдсэн байна. Мэргэжилтнүүд үүнийг дөрвөн камертай гар утас, эсвэл эвхдэг гар утсыг илэрхийлсэн гэх зэргээр таамаглажээ. 

Самсунг өнгөрсөн наймдугаар сард Galaxy Note 9 гар утсаа танилцуулж байсан юм. Тус компани жил бүрийн гуравдугаар сард Galaxy S, наймдугаар сард Galaxy Note цувралаа танилцуулдаг уламжлалтай.

Харин аравдугаар сард шинэ бүтээгдэхүүн зарлах болсон нь ухаалаг гар утасны эрэлт дэлхий нийтээр буурч байгаатай холбоотой байж магадгүй.

IDC судалгааны компанийн гаргасан тооцооллоор 2018 онд дэлхий даяар 1.455 тэрбум ухаалаг гар утас зарагдсан нь өмнөх жилээс 0.7 хувиар буурсан үзүүлэлт юм.

Гэхдээ 5G сүлжээ нэвтэрч эхлэх үед эрэлт дахин сэргэнэ гэж үзэж байгаа. Apple компани өнгөрсөн долоо хоногт iPhone-ий цувралуудаа танилцуулсан бол Google компани аравдугаар сарын 9-нд Pixel гар утасны шинэ загвараа үзүүлж магадгүй байна.

Google компани Андроид системээ бусад үйлдвэрлэгчдэд хэрэглүүлэх замаар өөрийн үйлчилгээнүүдийг түгээдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд өөрийн брэндийн, премиум ангиллын оригиналь Андроид гар утастай болохоор ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP