2018/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,521.27₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B34
УЛААНБААТАР
13°
|
-2°
B30
УЛААНБААТАР
17°
|
16:00
S44
17:00
S44
18:00
S44
19:00
S44
20:00
S32
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-2°
00:00
S32
-3°
01:00
S32
-4°
02:00
S32
-5°
03:00
S32
-6°

Амазоны босс $2 тэрбумаар буяны сан байгууллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 14
iKon.MN
Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос технологийн салбарын лидерүүдтэй Трамп уулзах үеэр

Амазон компанийн гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн баян хүн болоод байгаа Жэф Безос өчигдөр анхны буяны сангаа байгуулж байгааг зарлажээ.

“Day One Fund” гэж нэрлэсэн уг сандаа тэр $2 тэрбумыг байршуулахаар болсон байна.

Сүүлийн байдлаар $164 тэрбумын хөрөнгөтэй гэгдэж байгаа ноён Безосыг сайн үйлсэд мөнгө зардаггүй гэж шүүмжилдэг. АНУ-ын сенатор Берни Сандерс саяхан Амазон компанийн агуулахуудын ажиллах нөхцөл байдал муу байгааг шүүмжилж байв.

Өнгөрсөн онд Безос твиттер хуудсандаа ямар буяны үйлсэд хөрөнгөө зарцуулбал зохистой талаар санал өгөхийг хүмүүсээс асууж байсан юм.

Тэгвэл түүний байгуулж байгаа сан өөрийн гэх орон байргүй хүмүүст туслах, нийгмийн эмзэг хэсгийн хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн сүлжээ ажиллуулах гэсэн хоёр чиглэлд ажиллахаар болжээ.

Сангийн хөрөнгийг “Day 1 Family Fund”, “Day 1 Academies Fund” гэж хуваахаар болсон байна.

Эхний хэсгийг залуу гэр бүлүүдийг орон байр, амьдрах орчноор хангах чиглэлд ажилладаг төрийн бус байгууллагуудыг жил бүр шалгаруулан олгох юм. Хоёр дахь хэсгийг бага орлоготой иргэдийн хүүхдүүдэд зориулсан Монтессор хэлбэрийн, чанартай, 100 хувь төлбөргүй цэцэрлэгийн сүлжээ байгуулж, ажиллуулахад зарцуулахаар болжээ.

Хэдийгээр саяхан Амазон нь Америкийн хоёр дахь их наядын үнэлгээнд хүрсэн компани болсон ч Билл Гэйтс, Марк Зукербэрг, Уорен Бафет нартай харьцуулахад Безос буяны үйлсэд бага мөнгө гаргадагт тооцогдож байв.

 

Эх сурвалж: BBC

 

x