Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путин “Восток 2018”-д оролцож байгаа Орос, Хятад, Монгол цэргүүдийг шагнажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Восток 2018” цэргийн сургуулилтад амжилт гаргасан Орос, Хятад, Монголын армийн 10 алба хаагчийг өчигдөр шагнажээ.

Тэрээр Владивосток хотод болж өнгөрсөн Дорнын Эдийн Засгийн Чуулганаас буцах замдаа гурван орны цэрэг дайчид цуглаад байгаа Цугол сургалтын талбайд зочилсон юм.

Оросын 4, Хятадын 4, Монголын 2 алба хаагчийг энэ үеэр шагнажээ. “Восток 2018” арга хэмжээ нь Оросын армийн түүхэнд хамгийн том цэргийн сургуулилалтад тооцогдож байгаа.

Хамгийн сүүлд 1981 онд ЗХУ ийм хэмжээний сургуулилалт зохион байгуулж байжээ. Есдүгээр сарын 11-17-ны хооронд болж байгаа энэхүү ажиллагаанд 300,000 цэрэг, 36,000 танк, хуягт тэрэг, 1,000 нисэх онгоц, нисдэг тэрэг, тэнгисийн 80 хөлөг оролцож байгаа юм.

 
 
 

 

Эх сурвалж: ТАСС