Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр АНУ-ын зүүн эрэгт хүрэх хар салхины дүрсийг сансраас авчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Пүрэв гарагт АНУ-ын зүүн эргийн өмнөд ба хойд Каролина мужуудад хүрэх Флоренс хар салхины дүрсийг Олон Улсын Сансрын Станцаас илгээжээ.

Сансрын нисэгч Александер Герст уг дүрсийг твиттер хуудсандаа нийтлээд зүүн эргийн иргэдийг гамшигт бэлдэхийг уриалсан байна. Дараа нь Олон Улсын Сансрын Станцын албан ёсны хуудас уг дүрсийг нийтэлжээ.

Хүчин чадлаараа дээрээсээ хоёрдугаарт орох буюу дөрөвдүгээр ангиллын Флоренс далайн хар салхи Атлантын далайн төв хэсгээс баруун, баруун хойд зүгийг чиглэн шилжиж байгаа юм.

240 км/цаг хурдтай хар салхи ойртож байгаатай холбогдуулан АНУ-ын Хойд ба Өмнөд Каролина, Виржиниа мужуудын эрх баригчид иргэдээ нүүлгэн шилжүүлж, урт хугацаанд хүнс, гэрэл цахилгаангүй байна гэж тооцоолон бэлтгэлээ хангах чиглэл өгсөн байна.

 

Эх сурвалж: Popular Mechanics