2020/07/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,829.70₮
B30
УЛААНБААТАР
21°
|
16°
B30
УЛААНБААТАР
18°
|
13°
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
16:00
S40
20°
17:00
S40
19°
18:00
S40
18°
19:00
S40
17°
20:00
S40
16°
21:00
S40
15°
22:00
S40
15°
23:00
S40
14°
00:00
S40
14°
01:00
S40
14°
02:00
S40
14°
03:00
S40
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуучин театрын бууринаас Ромын үеийн их хэмжээний алтан зоос олджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг

Хойд Италийн нутагт орших хуучны театрын бууринаас эртний Ромын үеийн маш сайн хадгалагдсан их хэмжээний алтан зоос олсноо археологичид зарлажээ.

Миланаас хойд зүгт орших Комо хотын Крессони театрын бууринд том вааранд хадгалагдаж байсан эдгээр зооснууд Ромын эзэнт гүрний төгсгөл үед хамаарч байна.

“Бид энэ олдворын түүхэн болон соёлын ач холбогдлыг хараахан тодорхойлоогүй байна. Гэхдээ археологийн талаасаа жинхэнэ үнэт эрдэнэс болохыг хэлж чадна” гэж Италийн соёлын сайд Алберто Бонисоли мэдэгджээ.

Вааранд хадгалсан энэ их алтан зоосыг нууцалж байгаад хэрэгтэй үед ухаж гаргах зорилготой байсан болов уу гэж судлаачдын зарим нь таамаглаж байна.

Зооснуудын 300 орчим дээр Хонориус, III Валентин, I Леон, Антонио, Либио Северо зэрэг хаадын дүрс байгаа нь тэдгээрийг Нийтийн Тооллын 474 оноос өмнөх үед хамаарахыг харуулж байгаа гэнэ.

Бас хэн нэг хувь хүний өмч биш, банкны нөөц сан байх магадлалтайг судлаачид хэлж байна. Өнгөрсөн долоо хоногт илэрсэн уг олдворыг одоо Милан дахь сэргээн засварлах лабораторид шилжүүлжээ.

Италийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар олдворын үнэ цэнийг олон сая ам.доллартай дүйцэхүйц гэж тооцоолж байна.

 Крессони театр 1807 онд анх нээгдэж, сүүлд кинотеатр болон хувирсан бөгөөд 1997 онд хаагджээ. Театрын ойр орчмын газраас эртний Ромын үеийн дурсгалууд олноор илэрдэг юм байна.

Хамгийн сүүлд 2016 онд археологичид Иерусалем хотоос 2,000 жилийн өмнөх Ромын үеийн ховор алтан зоосыг олж байв. Уг зоосон дээр Ром хотыг шатаж байхад ятга хөгжмөөр тоглож суусан гэдгээрээ алдартай Неро хааны хөрөг дүрслэгдсэн байжээ.

Тиймээс энэ нь Нийтийн Тооллын 56-57 оны үед хамаарагдах олдвор юм.

Мөн тухайн жил хэсэг археологичид Японы Окинава арлаас 10 ширхэг эртний Ромын болон Оттоманы үеийн зоос илрүүлж байжээ.

 

Эх сурвалж: CNN

 

x