Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: БНСУ-ын ЭСЯ олон удаагийн визний талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2018 оны 9 сарын 11
iKon.MN

Шангри Ла зочид буудалд

09:00-17:30 цагт “Худалдааг хөнгөвчлөх нь: Гааль, Мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг” сэдэвт олон улсын бага хурал болно. Хурлыг Дэлхийн Банк группийн гишүүн болох ОУСК, ГХЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газар хамтран зохион байгуулах бөгөөд Монголын болон олон улсын мэргэжилтнүүд Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг Монгол, Хятад, Филипин, Солонгос, Их Британид хэрхэн хэрэгжүүлдэг талаар мэдлэг, туршлагаа хуваалцана. 

БНСУ-ын Элчин сайдын яамны 1 давхар, хурлын танхимд

10:30-13:00 цагаас БНСУ-ын ЭСЯ Олон удаагийн виз болон Солонгосын 7 хоног-2018 арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийнэ. 

Монголын залуучуудын холбооны Б корпус 109 тоот

10:30 цагаас Хүүхэд хамгаалал сэдэвтэйгээр багш нарын ажил хаялттай холбогдуулан хэвлэлийн бага хурлыг Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөгжил оролцооны үндэсний сүлжээнээс хийнэ. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт “Авлигын улмаас оффшорт дөнгөлөгдсөн Оюутолгойн нууц баримтууд” сэдвээр “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт Үндсэн хуулийн 3.1 заалтыг үндэслэн ард иргэд, төрийн бус байгууллага, нам эвсэлүүд нэгдэж УИХ-ыг тараахаар гарын үсэг зуруулах ажиллагааг эхлүүлэх талаар “Их цааз их эргэлт” хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

12:00 цагт БСШУСЯ, их дээд сургуулийн удирдлагууд сургалтын төлбөрийн нэмэгдлийн асуудлаар оюутнуудтай зөвшилцөх болсон талаар Оюутны зөвшилцөх хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

Гадаад харилцааны яамны "Мутрын түшээ" өрөөнд

11:00 цагт Энэ сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”, 9 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Монгол Улсын Соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалт”-ын талаар хэвлэлийн бага хурал болно.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:30 цагт “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах тухай хэвлэлийн бага хурал болно. Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр үндэсний тэргүүлэгч 50 аж ахуй нэгж, байгууллагууд нээлттэй 500 ажлын байр зарлах юм.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас "Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье" сэдвээр мэдээлэл хийнэ. 
 
11:30 цагаас Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж буй иргэд "Торгуулиар төсвийн орлогоо бүрдүүлдэг төр бидэнд хэрэггүй гэж үзэж буйгаа илэрхийлэн" олон нийтэд хандана.

12:00 цагаас "Эх нутаг-Иргэдийн хяналт" ТББ-аас Ашигт малтмалын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээлэл хийнэ.

Blue Sky зочид буудлын Sapphire танхимд

17:30 цагт Малайзын гүнж тэргүүтэй олон улсын нэр хүнд бүхий 107 зочин төлөөлөгч Монголд хандив өгөх арга хэмжээ болно. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.