Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын холимог тулааны тамирчин Оросын жижиг хотын төлөөлөгчдийн хуралд сонгогджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын холимог тулааны төрлийн тамирчин Жэфри Монсон өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын иргэний үнэмлэхийг Владимир Путинаас гардан авч байжээ.

Тэгвэл тэр өнгөрсөн Ням гарагт болж өнгөрсөн орон нутгийн сонгуулар Москвагийн ойролцоох жижиг хотын төлөөлөгчдийн хуралд гишүүнээр сонгогдсон байна. Москвагийн баруун хойд зүгт орших Красногорск хотын спорт клубт багшийн ажил хийдэг 47 настай Монсон өнгөрсөн зургаадугаар сард амьдарч буй хотынхоо төлөөлөгчдийн хуралд нэр дэвших болсноо зарлаж байсан юм.

Тэрээр эрх баригч Нэгдсэн Орос намаас нэр дэвшигчдийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байсан ба тус нам сонгуульд 47.9 хувийн санал авсан тул автоматаар сонгогдсон байна.

“The Snowman” хочоороо алдартай Монсон АНУ-ын Миннесота мужийн уугуул юм. Тэр Америкийн гадаад бодлогыг байнга шүүмжилдэг нэгэн байсан бөгөөд 2016 оны нэгдүгээр сард ОХУ-ын иргэн болох хүсэлтээ гаргаж байв. 2011 онд анх удаа Орост зочилсноосоо хойш тэр энэ орны ард иргэдтэй сэтгэл зүрх нэг гэдгээ мэдэрсэн гэж Монсон ярьж байжээ.

Тэр сонгогдсоныхоо дараа Красногорск хотын хүүхэдд, залууст эрүүл амьдралын хэв маягийг сургахын төлөө ажиллахаа амласан байна.

“Би Орост хайртай учраас Красногорск хотод олон зүйлийг хийх болно” гэж Монсон сонгуулийн дүн гарсны дараа ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters