Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Porter, Howo маркийн машинууд мөргөлдөж нэг хүн амиа алдлаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

2018 оны 9 дүгээр 10-н буюу өнөөдөр 10:00 цагийн орчимд ноцтой осол гарсны улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүн хүнд гэмтсэн байна.

Замын цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, Баянзүрх дүүргийн 12-р хороо Дүнжингарав худалдааны төвийн урд замаас Улиастайн уулзвар явах замд H.Porter маркийн автомашин нь Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 32 настай З-н амь нас хохирч, 1 хүн хүнд гэмтжээ.

Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газарт шалгаж байна. 

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой байхыг зөвлөлөө.