Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өвлийг өнтэй давахад бэлэн үү?

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Усан хөшиг татсан бороотой өдрүүд эс бөгөөс нар ээсэн намрын налгар өдрүүд удаан үргэлжлэхгүй нь гунигтай. Хамар, хоолой хорсгом хүйтэн өвөл айсуй. Улаанбаатарчууд бид зундаа өмхий үнэрт цохиулж, өвөлдөө утаанд идэгддэг болоод олон жилийг үдэж байна. Энэ өвөл ч мөн ялгаагүй өнөөх л утаан дундаа мансууран өөрсдийгөө, үр хүүхдээ эрсдэлд оруулан амьдрахаас өөр боломж бидэнд даан ч хомс. Нийслэлийн оршин суугчид бид хорт утаагаар 20 орчим жил амьсгалсны үр дүнд амьсгалын замын болон зүрх судасны өвчтэй болж, даралт ихсэх, астма, бронхит, төрөл бүрийн харшил, уушгины өвчлөл зэрэгт шил дараалан нэрвэгдэж байна.

Зүрх судасны өвчлөлийн 20 хувь, уушгины хавдрын 40 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй нь ЭМЯ-аас 2017 онд танилцуулсан судалгаагаар тогтоогдсон. 2016 онд л гэхэд Улаанбаатар хотод тохиолдсон нийт нас баралтын 10 хувь нь утаатай ямар нэг байдлаар холбогджээ. Агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хорооллоос гарах утаа, багагүй хувийг тээврийн хэрэгсэл, нам даралтын зуух, цахилгаан станцаас гарах утаа, хөрсний бохирдол эзэлж байна. Насанд хүрсэн хүнийг бодвол бага насны хүүхэд агаарын бохирдолд өртөх нь өндөр байдаг учир ирээдүй болсон үрсээ энэ гамшгаас хамгаалах нь чухал. Хэрэв иргэн бүр дор бүрнээ хичээвэл утаагүй, цэнгэг агаартай хотдоо аж төрөх боломж бидэнд бий.

Харин яаж?

Улсын хэмжээнд хот, суурин газрын ногоон байгууламжийг дорвитой нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийг сайжруулах, өндөр насжилттай авто тээврийн асуудалд анхаарлаа хандуулах, цахилгаан станц болон гэр хорооллын өрхийн ялгаруулж буй хорт бодисын хэмжээг багасгах бодитой, үр дүнтэй аргыг богино хугацаанд бодлогоор, тууштай хэрэгжүүлэх, эцсийн дүндээ ядуурал, ажилгүйдэл, авлигатай тэмцэж байж утаанаасаа салах боломжтой.

Харин өрхийн хэмжээнд бид бүгд дор бүрнээ мэрийхийн дээдээр мэрийж, хөдөлмөрлөхийн дээдээр хөдөлмөрлөж өрхийн орлогоо нэмэгдүүлэн амьдрах орчноо сайжруулж болно. Босдог цагаасаа нэг цагийн л өмнө босоод одоогийн орлогоосоо яаж илүү орлого олох талаар бодож, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж болох юм. Эсвэл өглөөний 1 цагийг суралцаж өнгөрүүлж болно шүү дээ. Бидний амьдралд мэдэхгүй зүйлс маш олон. Тэр бүгдийг суралцаж байж л мэднэ. Мэдлэг нь бидэнд нэг алхам илүү алхах боломжийг үргэлж өгч байдаг.

Хэрэв та гэр хороололд өвөлдөө нүүрс түлж амьдардаг бол дулаан цагт хашаандаа зүлэг ногоо, мод бут тарьж ядаж л үйлдвэрлэж буй өрхийн утаагаа түүндээ шингээж болно. Одоо даан ч цаг нь оройтсон гэж бодож байна уу? Үгүй шүү. Харин ч танд өвөл болохоос өмнө урьтаж хийх ажил байна. Нүүдлийн уламжлалт сууц болох гэр сууц нь одоогийн суурьшмал орчинд тохирдоггүйгээс, байшин сууцны 70 гаруй хувь нь стандартын дагуу баригдаггүйгээс, насжилт өндөртэй сууцууд дулаанаа богино хугацаанд ихээр алдаж ойр ойрхон галлах шаардлагатай болдог.

Иймээс нийслэлийн гэр,  байшин хороолол болон олон жилийн насжилттай орон сууцны хорооллын айл өрхийн дулаан алдагдлыг бууруулах нь утааг тодорхой хэмжээнд бууруулах ач холбогдолтой. Иймээс өрх бүр өөрийн сууцандаа засвар хийж дулаан алдагдлаа багасгаснаар хорт утаанаас бага боловч үр хүүхдээ, өөрийгөө аврах боломж бүрдэх юм. Боломжтой бол шалны халаалт, цахилгаан халаагуур гээд олон төрлийн цахилгаан үүсвэрийг ашиглан утаа үйлдвэрлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Эдгээр ажил яг л намар цагт хийгддэг ажил. Монголчууд бид эрт дээр үеэс хахир хатуу өвлийн цагт бэлтгэж намартаа хадлан тэжээлээ бэлтгэж, дулаан цагт ааруул ээзгийгээ зэхдэг билээ. Орон сууцанд байгаа айлууд утаа үйлдвэрлэдэггүй гэвэл эндүүрэл юм. Орон сууцанд суух иргэдийн дулааныг дулааны станцууд үйлдвэрлэдэг. Орчин цагт манай улс шиг станцаа түүхий нүүрсээр галладаг улс ховор. Энэ нь нэг ёсондоо гэр хорооллын өрх шиг зуухандаа нүүрс түлж байгаатай ижил.

 

 

Олон жилийн настай орон сууцнууд эхнээсээ дулаанаа алдаад эхэлчихсэн. Хуучны гэгдэх 5,9 давхар барилгын гадна талаар хөөсөнцөр хавтангаар дулаалга хийдгийг та бид сайн мэднэ. Хэрэв таны сууц өвөлдөө жиндүү цонх хаалга, ханаараа дулаанаа алддаг бол жавар тачигнахаас өмнө байраа гадна талаас нь дулаалж цонх, хаалганы жийргэвчээ солиорой. Мэдээж таны гэрийг дулаалах мөнгө тэнгэрээс шууд унаад ирэхгүй л дээ. Иймээс та өрхийн төсвөөсөө дулаан алдагдлаа нөхөхөд зарцуулах бяцхан хуримтлал үүсгэж өвлөөс урьтаад гэр, байшингаа дулаалаарай. Эсвэл орчин цагт хэрэгцээт зүйлсээ хэрэгтэй үедээ аваад дараа төлж  болдог санхүүгийн үйлчилгээнүүд ч бий болсон шүү дээ. Энэ боломжийг танд Голомт банкны хэрэглээний зээл олгож байгаа юм. Зээлийн нөхцөл танд таатай, уян хатан байгаа учир та урьдчилж хэрэглээд боломжтой үедээ төлж болох юм. 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.