Осол, хэргийн улмаас 42 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс 12 нь бага насны хүүхэд тэр дундаа 92 хувь нь буюу 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол:
- 2018.09.06-ны өдөр 20:00 цагийн орчим СХД-ийн нутаг Тахилтын 6-р буудлын баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй Daewoo маркийн мотоцикл замын хашлага мөргөж онхолдож, жолооч 41 настай Б-н амь нас хохирсон,
- 2018.09.04-ний өдөр 13:00 цагийн орчим ХУД-ийн нутаг 115-р сургуулийн урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон байна.
Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 11.6 хувь, амь нас нь хохирсон хүн 14 хувь, гэмтсэн хүн 44 хувиар тус тус өссөн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 17 хувиар тус тус буурчээ.
Мөн Замын цагдаагийн алба хаагчдаас хүн ихээр цуглардаг томоохон гудамж, зам, автобусны буудлууд орчим чанга яригчаар ухуулга сурталчилгаа хийж ажиллаж байгаа аж. Энэ үеэр залилан мэхэлсэн гэмт хэрэг 1, иргэний гар утсыг хулгайлсан, булаасан гэмт хэрэг 2, мөн
Эх сурвалж: ЗЦА