Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

#ARCHITECTS архитектурын үзэсгэлэн NORPHEI галерейд амжилттай нээлтээ хийлээ!

ikon.mn
2018 оны 9 сарын 7
iKon.MN

Өчигдөр буюу 2018 оны 9 сарын 6-ны өдөр "ЭН ЭЙ ПИ ГРУПП"-ын санаачлагаар Барилгачдын баярын өдөрт зориулсан барилга, архитектурын #ARCHITECTS үзэсгэлэн "Блью Мон" төвийн 1 давхарт байрлах NORPHEI галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын хөгжимчдийн яруу аязаар эхэлж хүрэлцэн ирсэн салбарын үе үеийн хүндэт эрхмүүдийг зочдод танилцуулсан юм. 

 
 

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд салбарын төлөөллүүдээс БОАЖЯ-ны Ногоон хөгжил бодлого төлөвлөлтийн газрын дарга Т. Булган, БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц. Уранчимэг, МБЗТЗХ-ны ерөнхийлөгч Н. Дорж, Монголын барилгын үндэсний ассиоциацын гүйцэтгэх захирал Л. Хулан, БХБЯ-ны Хот байгуулалт газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д. Билэгсайхан, н. Гантөмөр, МУШУТИС-ийн эрдэм шинжилгээ инноваци хариуцсан дэд захирал н. Оюунцацрал, МУШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн архитектурын салбарын тэнхимийн эрхлэгч доктор И. Гончигбат, Барилга архитектур корпорацийн ерөнхий захирал, ШУ-ны академич доктор н. Хайсанбуу нар хүрэлцэн ирлээ. 

 
 
 

Удаагаар "ЭН ЭЙ ПИ ГРУПП"-ын хамтран ажилласан БОАЖЯ, НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөр болох 640 сурагч сурах “Сургуулийн ногоон барилгын зураг төслийн загвар” номын танилцуулгыг БОАЖЯ-ны Ногоон хөгжил бодлого төлөвлөлтийн газрын дарга Т. Булган танилцууллаа. 

 
 

Мөн үзэсгэлэнгийн үеэр "Ногоон барилга" сэдэвт ярилцлагын хүрээнд тогтвортой хөгжил бүхий ногоон хот, ногоон барилгыг хөгжүүлэх чиглэл, тулгамдаж буй асуудлуудаар МБЗТЗХ-ны ерөнхийлөгч Н. Дорж, БОАЖЯ-ны Ногоон хөгжил бодлого төлөвлөлтийн газрын дарга Т. Булган, “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн зөвлөх архитектор Г. Мягмар, МУШУТИС-ийн эрдэм шинжилгээ инноваци хариуцсан дэд захирал н. Оюунцацрал санал солилцлоо.

 
 
 
 
 

Үзэсгэлэнгийн төгсгөлд Барилгачдын баярын өдрийг тохиолдуулан хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан "Light from the Shade - 2018" гэрэл зургийн уралдааны шилдэг 100 бүтээлийн үзэсгэлэнг толилуулсан ба уралдааны шагнал гардуулах ёслол амжилттай өрнөлөө. Уралдаанд нийт 800 гаруй бүтээл ирсэн ба Улаанбаатар хотын архитектурын үнэт өв болсон бүтээлүүдийн сан хөмрөгтэй болох "ЭН ЭЙ ПИ ГРУПП" ХХК-ийн зорилго нэг алхмаар урагшилжээ. 

 
 
 
 
 

Тэргүүн байранд Т.Хангарьд "CENTRAL TOWER" коллаж

 
 

Дэд байранд Г. Цовоодаваа “Logarithm secondary school” бүтээл

 
 

Гутгаар байранд “MIND STORM” баг “Хүүхдийн урлан бүтээх төв”

 
 

Тусгай байранд Б. Бямба-Очир “Тусгал” бүтээлээр тус тус тодорлоо. 

 

Та бүхэн Блью Мон төвийн 1 давхарт байрлах NORPHEI галерейд хүрэлцэн ирж #ARCHITECTS үзэсгэлэнг таалан соёрхоно уу!