Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

“ЛЭНДМН ББСБ” ХК-ийн үнэт цаасыг "III" ангиллаас ахиулан "II" ангилалд бүртгэлээ

З.Санжаа, iKon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

“ЛЭНДМН ББСБ” ХК-ийн үнэт цаасыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн A/100 тоот тушаалаар  "III" ангиллаас ахиулан "II" ангилалд бүртгэлээ.

Дотоодын санхүүгийн зах зээлд анхдагч хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч “ЛЭНДМН ББСБ” ХК 2018 оны 3 дугаар сард нээлттэй компани болж, 25%-ийн хувьцаагаа  “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-иар  дамжуулан олон нийтэд амжилттай гаргасан билээ. “ЛЭНДМН ББСБ” ХК-ийн хувьцаа хоёрдогч зах зээлд арилжигдаж эхэлснээс хойш хөрөнгийн биржийн нийт арилжсан хувьцааны 58.7%, арилжааны дүнийн 13.6%- ийг эзэлж байна. Анх 25 төгрөгөөр зах зээлд гаргаж байсан хувьцааны ханш өнөөдрийн байдлааар 179% өсч  66.9 төгрөгт хүрээд байгаа бол компанийн зах зээлийн үнэлгээ 23 тэрбум төгрөгөөс 53.5 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм.

“ЛЭНДМН ББСБ” ХК-ийн хувьцаа ангилал ахисан явдал нь компанийн үйл ажиллагаа тогтворжиж, өсөн дэвжиж буйн илрэл бөгөөд хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчдийн итгэлийг улам нэмэгдүүлэх нэгэн хөшүүрэг болж байна гэж бид үзэж байна. Цаашид ч энэхүү эрчээ алдалгүй олон таатай мэдээллээр хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчид та бүхэнтэйгээ уулзах болно. 

Эхсурвалж: Лэндмн