Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБанк “Эрдмийн хөтөч 58”-р цогцолбор сургуулийн номын санг тохижуулж өглөө

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 5
Сурталчилгаа

Худалдаа хөгжлийн банк 28 жилийн ойгоо угтан Монгол улсын ирээдүй хойч болсон хүүхэд залуучуудын мэдлэг боловсролын оюуны үрийг тарих гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулан Улсын хэмжээнд 28-н ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулж мөн номоор баяжуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд, энэхүү аяны эхлэл болгон Хан-Уул дүүргийн 52 дугаар дунд сургуулийн номын санг тохижуулж, хэрэгцээт шинэхэн номуудыг бэлэглэсэн билээ.

Харин энэ удаад СБД-ийн “Эрдмийн  хөтөч-58”-р цогцолбор сургуулийн номын санг тохижуулж, олон сонирхолтой номуудаар баяжуулан хүлээлгэж өглөө.

Номын сонголтыг сургуулийн багш, номын санчдын хүсэлтийн дагуу  хийсэн бөгөөд сурагчдын танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чухал, хэрэгцээтэй ном товхимлуудаас гадна хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд болсон багш нарын мэдлэг чадварыг хөгжүүлэх номууд ч цөөнгүй байсан юм. 

Монгол улсын газрын зурагтай ижил хэлбэр дүрс бүхий номын тавиур нь  ихээхэн утга билэгдэл агуулсан төдийгүй, сурагч хүүхдүүдийн сонирхлыг татаж, олны нүдийг мялаасан сайхан бүтээл болж чадсанаараа онцлог байлаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.