Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр 4 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр /2018.09.03/ нийслэл хотын хэмжээнд бага насны дөрвөн хүүхэд зам тээврийн ослын улмаас бэртжээ.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослын судалгаанаас үзэхэд бүгд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд гурав нь найз нарын хамт гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан бол нэг нь насанд хүрээгүй эгчийн хамт хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

  • ХУД-ийн нутаг Наадамчдын зам Буянт ухаа 2 хорооллын урд замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч 3 настай У-г мөргөж гэмтээсэн бөгөөд У нь тухайн үед 9 настай эгчийн хамт замын хөдөлгөөнд оролцож байсан байна. 
Дээрх ослуудын шалтгаан нөхцлөөс үзэхэд эцэг эх асран хамгаалагч нар хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж өөрсдөө замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байж, 10 хүртлэх насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч нар сургууль орчим болон гэр, орон сууцны хорооллын дундах замаар зорчихдоо хурдаа сааруулах зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас их, дээд болон ерөнхий боловсролын сургууль мөн хүн ихээр зорчдог томоохон зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газар, гудамж замд албаны автомашинтай чанга яригчаар ухуулга яриа хийх, “Анхаар хүүхэд зорчиж байна” бичиглэл бүхий сэрэмжлүүлэх самбар байршуулах, бага ангийн сурагч нарт “Замын хөдөлгөөний цагаан толгой” хичээл орж байна.

Түүнчлэн хөдөө орон нутгаас ирсэн оюутан залуучууд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмагаасаа болж зам тээврийн осолд өртөх тохиолдол өмнөх жилүүдэд гарч байсан тул энэ жил нэгдүгээр курсэд элсэн орж байгаа оюутануудад “Их хотын соёл” сэдэвт сургалтыг бүх их дээд сургуулиудтай хамтран зохион байгуулахаар болжээ.  

Замын цагдаагийн албанд өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага ирсэн байна. Ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 6 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтжээ. Ослоос дурдвал:

  • ЧД-ийн нутаг Чингэлтэйн эцсийн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч 30-35 насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байгаа аж.