Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон харьяа яам агентлагийн удирдлагууд оролцож, салбарын эхний долоон сарын мэдээллийг хүргээд байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Манай улс энэ оны эхний долоон сарын байдлаар 26.3 сая тонн нүүрс, 764.4 мянган тонн зэсийн баяжмал, 9.2 тонн алт, 3.1 мянган тонн молибдений баяжмал, 1.7 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 40.6 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 46.8 мянган тонн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мянган тонн катодын зэс тус тус үйлдвэрлэсэн үзүүлэлттэй байна" гэлээ.
УИХ болон Засгийн газраас гаргасан тогтоолоор "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн биржид гаргаж, IPO хийх шийдвэрийг биелүүлэх хүрээнд хэд хэдэн ажил хийж, явцын талаар Засгийн газарт тогтмол танилцуулж байгааг энэ үеэр мэдээлэв.
Тухайлбал,
2018 оны эхний долоон сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 10 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8 (22.2%) их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 7.0 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.4 (24.1%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байна. Үүнээс нүүрс олборлолт 2.3 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 482.9 (26.7%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 4.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 756.1 (23.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний долоон сард 7.1 их наяд төгрөг буюу 70.7%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 6.0 их наяд төгрөг буюу 59.6%-ийг гадаад зах зээлд тус тус борлуулжээ.