Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

ШУТИС-д нисэхийн салбарын боловсон хүчин бэлтгэдэг болжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

55  жилийн түүхтэй Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуульд “Нисэх, техникийн механик” нэртэй тэнхим байгуулагдаж “Механик”, “Авионик” гэсэн хоёр ангид 70-аад оюутан суралцаж байгаа юм. “Авионик”-ийн анги нь 4 жилийн өмнө байгуулагдаж өнгөрсөн хавар анхны төгсөлтөө хийжээ. 

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн “Бие даасан “Авионик” анги байгуулан дотооддоо нисэхийн салбарын боловсон хүчин бэлтгэж байгааг ИНЕГ дэмжиж энэ жилээс эхлэн “авианик”-ийн ангид сурч байгаа шилдэг 3 оюутанд жил бүр тэтгэлэг олгож байхаар боллоо.

Түүнчлэн нисэхийн салбарын боловсон хүчин болж бэлтгэгдэх оюутнуудын сурах идэвхи, зүтгэлийг нэмэгдүүлэх зорилгоор  тус сургуулийн хичээлийн нэг танхимыг ИНЕГ-ын санхүүжилттэйгээр тохижуулна” гэдгийг тус сургуулийн нээлтэд оролцох үеэрээ хэллээ. 

  • Бүтэн 1 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгийн батламжийг “Авионик”-ийн ангийн III курсийн оюутан Отгонбаярын Намуун
  • Сар бүр олгох тэтгэлгийн батламжийг VI курсийн оюутан Мөнхтулгын Учрал, III курсийн оюутан Баянмөнхийн Булганбаяр нарт гардуулж өглөө.
 
 
 
 

Тэтгэлэг авсан оюутнуудыг сургуулийн захиргаанаас сурлага, олон нийтийн ажилд оролцох байдал, бусад амжилт зэргээр нь сонгон шалгаруулж тодорхойлжээ.

Энэ жил тус сургуульд баклавр, магистр, докторын ангид нийтдээ 2,000-аад оюутан  суралцаж байгаа аж.