Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын жүдочид Хятадын багт 4:2 харьцаагаар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Азийн Наадмын жүдо бөхийн багуудын тэмцээн өнөөдөр болж байна.

Уг наадамд оролцсон улсын багууд хоёр хэсэгт хуваагдан 6 жинд халз барилдаан хийж аварга багийг тодруулах юм.

Манай баг тамирчид шөвгийн наймын шатанд Хятадын багтай таарч, 4:2 харьцаагаар ялагдлаа.

Монголын жүдочдоос эрэгтэй -73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар, эмэгтэй -70 кг-ийн жинд Ц.Наранжаргал нар өрсөлдөгчөө ялсан бол бусад жингүүдэд барилдсан Д.Сумьяа, Э.Мөнхжаргал, Б.Мөнхтуяа, Ө.Дүүрэнбаяр нар ялагджээ.

Хамгийн хүнд жин буюу +90 кг-ийн жинд барилдсан Ө.Дүүрэнбаяр дүрмийн бус барилдаан хийсэн шалтгаанаар оноог нь тооцоогүйгээс ялагдсан юм. Тэрээр шүүлтийг эсэргүүцэж, дэвжээндээ ёслолгүй орхиж явсан байна.

Тэмцээний дараа хоёр багийн тамирчид бөөндөө дэвжээн дээр гарч харилцан ёслоход мөн Дүүрэнбаяр эсэргүүцэж Монголын баг бүрдээгүй тул Хятадын баг тамирчид дангаар ёсолсноор тэмцээн өндөрлөлөө.

Монголын жүдочид энэ удаагийн Азийн Наадмаас 2 мөнгө, 5 хүрэл медальтай нутаг буцаж байна.