Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Олборлох үйлдвэрлэлээс ашиг хүртэгч жинхэнэ эзэд мэдээллээ ил тод болгохыг хүсэхгүй байна”

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Олборлох салбарын засаглалыг сайжруулах зорилготой "Төлсөн авснаа нийтэл" (ТАН) эвсэл нь олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эзэд буюу "бенефициар өмчлөгч" нарт мэдээллээ ил болгох хүсэлтийг төрийн өндөр албан тушаал хашиж буй нийт 175 хүнд өнгөрсөн тавдугаар сард нээлттэй захидал хүргүүлжээ. 

Эдгээр 175 хүнээс ердөө 37 нь хариу илрүүлсэн байна. Захидал хүргүүлсэн төрийн өндөр албан тушаалтнуудын дунд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн дарга асан П.Цагаан нар багтаж байсан ба захидал хүргүүлсэн ч мөн хариу ирүүлээгүй аж.

Иймд олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эздийг олон нийтэд нээлттэй ил болгох шаардлага буй талаар "Төлсөн авснаа нийтэл" (ТАН) эвсэл өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд "олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эзэд"-ийг 2020 оны гэхэд ил тод болгох амлалтыг авжээ. Үүний үр дүнд Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтарсан гурван талт ажлын хэсгээс "Замын зураг" төлөвлөгөөг олон талын оролцоотойгоор баталсан юм.

ОҮИТБС-ын стандартад зааснаар эрдэс баялгийн салбарт "бенефициар" буюу олборлох салбараас ашиг хүртэгч, эцсийн өмчлөгчийг ил тод болгох нь татвараас зайлсхийх эрсдэл, авилга, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, баялгийн тэгш хуваарилалтад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзжээ.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Миний Монголын газар шороо хөдөлгөөн, ТББ-ын дарга О.Отгонсайхан "Олборлох салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн удирдлагыг олон түмэнд ил болгосноор байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилд хариуцлага хүлээлгэх боломжтой болно" гэв.

Монгол Улс эрдэс баялгийнхаа салбарт "бенефициар өмчлөгч"-ийн мэдээллийн ил тод байдлыг хангах үйл явцыг дэмжиж "Нээлттэй засаглалын түншлэлийн үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөө, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тодорхой арга хэмжээ тусгасан байдаг байна. Эдгээр бодлого төлөвлөгөөг хэрэгжүүлснээр эрдэс баялгийн салбарт "бенефициар өмчлөгч"-ийг ил тод болгосноор татварын суурийг багасгаж, ашгийг хүртэх явдлын эсрэг BEPS олон улсын стандартад нэгдсэн бусад улс орнуудтай бенефициар өмчлөгчдийн мэдээллийг харилцан солилцох боломж нээгдэх талаар ТАН эвслийнхэн мэдээллээ.