Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн Ерөнхий боловсролын 9 сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлын хүрээнд хийгдэж буй Баянзүрх дүүргийн 84, 111,114 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 113, Сэтгэмж цогцолбор сургууль, Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль, Сонгино-Хайрхан дүүргийн 65, 107, 122 дугаар сургууль орчмын авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хурд сааруулагч болон бусад ажлуудыг Улаанбаатар Зам засвар, арчлалтын газраас гүйцэтгэж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль орчмын 12 дугаар байрны баруун талаар нэг чиглэлийн 66 м чулуун замын ажил, мөн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 111 дүгээр сургуулийн орчмын явган хүний арал байгуулах ажлууд тус тус хийгдэж байна.

 

/Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 111 дүгээр сургууль/

 

/Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль/

 

/Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 71 дүгээр сургууль/

 

/Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 113 дугаар сургууль/

 

/Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын Сэтгэмж цогцолбор сургууль/

 

/Сонгино-Хайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 65 дугаар сургууль/

 

/Сонгино-Хайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль/

 

/Сонгино-Хайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 122 дугаар сургууль/

 

/Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 114 дүгээр сургууль/