2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-5°
09:00
S32
-8°
10:00
S30
-5°
11:00
S30
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Оргил: Сэлэнгэ аймаг төмс хүнсний ногоогоор нийслэлчүүдийг бүрэн хангана

ikon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг ажиллалаа.

Сэлэнгэ аймаг газар тариалан хөгжсөн гол бүс нутаг юм. Газар тариалангийн талбайн гол үржил шимт хөрст хэсэг тус аймагт Орхон, Сэлэнгийн сав газарт төвлөрдөг. Тус аймаг улсын үр тарианы 60 гаруй хувийг, төмс хүнсний ногооны 40 хувийг дангаараа хангадаг.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймаг улсын үр тариа болон, төмс хүнсний ногооны хэрэгцээг дангаараа хангадаг. Бидний тариалсан төмс хүнсний ногооны худалдан авагчид нийслэл хотынхон юм. “Хөгжлийн алтан гурвалжин” бодлого энэ боломжид тулгуурлан эхний алхмууд ажил хэрэг болж байгаад баяртай байна. Бид 10 дугаар сард “Сэлэнгийн ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг нийслэл хотод зохион байгуулна. Энэ үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой аймгийн худалдаачдад зай талбай, зогсоолын асуудал үргэлж тулгардаг. Үүнийг нийслэл хотын удирдлагуудын зүгээс шийдвэрлэж, Сэлэнгэ аймгийн ногоочдод худалдаа эрхлэх нөхцөл боломжоор хангах болсонд баяртай байна.

 

Энэ нь ченжийн гар дамжилгүй эрүүл хөрсөнд ургасан Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногоог нийслэлийн иргэд хямд үнээр худалдан авах таатай боломж юм. Өөрийн эхлүүлсэн ажлын араас санаа тавьж, орон нутагт ажиллаж байгаа нийслэлийн Засаг даргад талархаж байна. Анх удаа нийслэл аймаг орон нутагтай хамтарч байгаа үр дүнтэй, далайцтай ажил болж байна” хэмээн ярилаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x