Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Монгол бүсгүйчүүд АЛТ, ХҮРЭЛ медалийн төлөө барилдана

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг /Гэрэл зургийг mpa.mn/

Индонезийн Жакарта, Палембанг хотуудад зохион байгуулагдаж байгаа Азийн Наадмын чөлөөт бөхийн төрөлд өнөөдөр Монгол улсын хоёр эмэгтэй тамирчин медалийн төлөө барилдахаар шалгарчээ.

68 кг-ийн жинд ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг Хятадын бөх Жоу Фэнтэй алтан медалийн төлөө барилдах бол 76 кг-ийн жинд Монгол улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа Киргизийн бөх Медэт Кызы Айперитай хүрэл медалийн төлөө барилдах юм.

Ш.Түмэнцэцэг өмнөх шатанд Энэтхэгийн Какран Дивьяг 11:1 харьцаатай оноогоор, Тайваний Чэн Вэнлинг 10:0 харьцаатай оноогоор тус тус цэвэр ялсан байна.

О.Насанбурмаа шөвгийн наймд Японы бөх Минагава Хироэд 13:1 харьцаатай оноогоор цэвэр ялагдсан ч өрсөлдөгч нь аваргын төлөө барилдахаар шалгарсан тул дагах барилдаан хийх эрхтэй болсон юм.

Одоогоор Монголын баг тамирчид 2 алт, 4 хүрэл медальтайгаар Азийн орнуудын дотор амжилтаараа 9 дүгээрт жагсаж байна.