2020/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,845.80₮
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
25°
|
16°
16:00
S30
24°
17:00
S32
24°
18:00
S32
23°
19:00
S32
21°
20:00
S32
19°
21:00
S29
17°
22:00
S40
15°
23:00
S40
14°
00:00
S40
14°
01:00
S40
13°
02:00
S40
13°
03:00
S26
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны хамтарсан сургалт, дадлага эхэллээ

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг

Уулчин аврагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх  зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас  Монголын уулчдын үндэсний холбоотой хамтран зохион байгуулж  буй  “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага Баян-Өлгий аймагт эхэллээ. 

Сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Баруун бүсийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Монголын уулчдын үндэсний холбоо, ОХУ, Киргиз улсын уулын аврах ажиллагааны мэргэжлийн багш нарын 90 гаруй аврагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцож байна.

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын сургалтын хэлтсийн дарга, хурандаа С.Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан, Гавъяат уулчин Т.Гүррагчаа нар оролцсон юм.

 

Сургалтын эхний өдөр буюу өнөөдөр Монгол улсын гавьяат тамирчин, Ховд аймгийн онцгой байдлын газрын сургагч багш Т.Гүррагчаа сургалтад оролцогчдод танхимын сургалтыг зохион байгууллаа.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын нутагт орших “Алтай таван богд” ууланд зохион байгуулагдах сургалт, дадлагыг энэ жил ОХУ, Киргиз улсын уулын аврах ажиллагааны мэргэжлийн багш нартай хамтран хийж байгаагаараа онцлог юм. Аврагчид “Малчны оргил”, “Хүйтний оргил”-д аврилт хийх бөгөөд сургалт, дадлага энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

x