Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 100 хүнээс бэлэглэсэн цус хэрэглэдэг...

ikon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цусаа бэлэглэе гэсэн уриалгыг та өдөр бүр л харж байгаа болов уу. Гэвч таны бэлэглэсэн цус хэнд, ямар үнэ цэнтэй вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй...

Тэгвэл дараах тоо баримтад анхаарлаа хандуулна уу.

  • Түлэгдэлтийн улмаас жилд 1,000 гаруй донорын цус хэрэглэдэг.
  • Нэг хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 100 хүнээс бэлэглэсэн цус хэрэглэдэг.
  • Төрөхийн хүндрэлээс болж цус алдсан ээжүүдэд 5,000 нэгж цус шаардлагатай болдог. 
  • Монгол Улсад осол гэмтлийн улмаас 5,000 гаруй донорын цусыг жилд хэрэглэдэг. 
  • Манай улсад 1,000 хүний 15 нь цусаа өгч байж улсынхаа цусны бүх хэрэгцээг хангана. 
  • Өнөөдөр цус, цусан бvтээгдэхvvн дутагдсанаас дэлхий дахинд жил тутам 500 мянга гаруй хvн амь насаа алдаж байна.

Таны цус амьдрал бэлэглэнэ. 
Цусаа өгцгөөе... 

Та доорх видеог үзнэ үү