Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Италийн нурсан гүүрийг нисдэг тэрэгнээс харуулсан дүрс бичлэг

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Италийн хойд хэсгийн Генуя (италиар Женова гэдэг) хотын ойролцоо автозамын гүүр нурсны улмаас доод тал нь 23 хүн амь үрэгдээд байгаа.

Одоо аврагчид гүүрний нурангинд дарагдсан автомашинуудыг гаргах, хохирогсдын цогцсыг илрүүлэн таниулах ажлуудыг гүйцэтгэж байна.

Өчигдөр Италийн аврах алба нисдэг тэрэгнээс авсан гүүрний дүрс бичлэгийг нийтэд хүргэжээ. Эндээс гамшгийн цар хүрээг тодорхой харж болох юм. 1960-аад оны үед байгуулагдсан уг гүүрний гол хэсэг нурж унасан байна.

Эх сурвалж: The Guardian