Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Теслагийн өрсөлдөгч Хятадын компани АНУ-ын хөрөнгийн зах зээлд гарах гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч, заримдаа Илон Маскын Теслатай харьцуулагддаг Nio компани Нью Йоркийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалж эхлэхээр бэлдэж байна.

Өнгөрсөн Даваа гарагт тэд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн ба эхний ээлжинд IPO (Initial Public Offering) хийхдээ $1.8 тэрбумын хөрөнгө босгохоор төлөвлөжээ.

Шанхайд төвтэй тус компанид Хятадын Tencent, Baidu гэсэн технологийн аварга компаниуд хөрөнгө оруулсан байдаг. Nio компанийг хөрөнгийн зах зээлд гаргах андеррайтераар Morgan Stanley, Goldman Sachs, JPMorgan, Bofa Merill Lynch, Deutsche Bank, Citi, Credit Suisse, UBS компаниуд ажиллаж байна.

Гурван жилийн өмнө байгуулагдсан Nio-гийн анхны автомашин болох ES8 SUV өнгөрсөн арванхоёрдугаар сараас зарагдаж эхэлсэн. Уг машины үнэ $65,000 байгаа нь Хятадад зарагдаж байгаа Теслагийн Model X SUV загвараас бараг хоёр дахин хямд байна.

Тэд ирэх онд үүнээс илүү хямд үнэтэй SUV загвараа гаргаж, 2020 онд анхны седанаа гаргах гэж байгаа юм.

Гэхдээ Nio ч гэсэн одоохондоо Теслагийн нэгэн адил алдагдал ихтэй ажиллаж байгаа. 2018 оны эхний хагаст Nio $500 саяын зардал гаргаж, $7 саяын орлого олсон байна.

Тесла удахгүй Шанхайд аварга том үйлдвэрээ байгуулахаар төлөвлөөд эхэлсэн. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Nio ч бас АНУ-ын хөрөнгийн зах зээлд гарах гэж байна.

2040 он гэхэд дэлхий дахинд зарагдаж байгаа бүх шинэ автомашины талаас илүү нь, замд явж байгаа автомашинуудын гуравны нэг орчим нь цахилгаан хөдөлгүүртэй болно гэж Блүүмбэрг тооцоолсон байдаг.

 

Эх сурвалж: Russia Today