Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци үерийн гамшигт өртсөн ард иргэдэд хандивын тусламж үзүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 15
Сурталчилгаа
 

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт их хэмжээний хүчтэй аадар бороо орсны улмаас 10 гаруй айл үерт автаж, ард иргэд хүнд болон хөнгөн гэмтсэн харамсалтай үйл явдал болсон. Мобиком Корпораци гамшигт өртсөн айл өрхүүдэд туслах зорилгоор 10 сая төгрөгийн мөнгөн хандив өргөлөө.

 

Мөн өнгөрсөн 7 дугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн гамшигт өртсөн 530 гаруй айл өрхөд 30 сая төгрөгийн мөнгөн хандив өргөхийн зэрэгцээ харилцаа холбооны үйлчилгээндээ хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.  Тодруулбал, Өлгий суман дахь Мобикомын Дараа төлбөрт хэрэглэгчдийн 9 дүгээр сарын төлбөрөөс 2,000₮-ийн хөнгөлөлт олгож, Урьдчилсан төлбөрт болон Хосолсон төлбөрт хэрэглэгчдийнхээ дансыг 2,000 нэгжээр цэнэглэж байгаа юм.

 

Түүнчлэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болсон үер усны гамшгийн улмаас цэцэрлэгийн ойр орчмын зам талбай ноцтой гэмтсэн бөгөөд Мобиком Корпораци цэцэрлэгийн захиргаанд 3 сая төгрөгийн мөнгөн хандив өргөсөн юм.

Мобиком Корпораци нь 2016 онд Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшгийн үеэр мөн 33.5 сая төгрөгийг хандивлаж байсан бөгөөд байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн Монгол орныхоо аймаг сумдад тухай бүрд нь мөнгөн болон эд материалын тусламжуудыг хүргэсээр ирсэн билээ. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.