Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дисней компани Муланы эхний фото зургийг танилцууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хятадын түүхээр 1998 онд бүтээсэн “Мулан” энимэйшн киноны бодит хувилбарыг бүтээх ажилдаа Дисней компани ороод байгаа.

Муланы дүрд тоглох жүжигчнээр тэд Хятадын залуу од Лю Ифэйг сонгосон юм. Тэгвэл өчигдөр Дисней компани Муланы дүр хувиргалтын анхны албан ёсны гэрэл зургийг нийтэд танилцуулжээ.

Уг бүтээлд бас Донни Ен, Жэсон Скот Ли, Гон Ли, Жэт Ли, Уткарш Амбудкар, Ёсон Ан зэрэг Азийн жүжигчид оролцон тоглож байгаа юм.

“Мулан” бүрэн хэмжээний уран сайхны киног 2020 оны гуравдугаар сарын 27-нд нээхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Mashable