Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний амь хөнөөсөн гэх яамны газрын даргыг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:08 2018/08/10

ШҮҮХИЙН ШИЙДВЭР: 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар, 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гаргасан Бадамын Махбалыг  яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  Б.Махбалыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Хуулийн заалт:

14.9 дүгээр зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

14.10 дугаар зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаа

1.Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна.

16:56 2018/08/10

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-н амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын  дарга М халдсан болохыг цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа билээ.

Уг хэрэгтэй холбогдуулан СБД-ийн Прокурорын газраас  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэжигтэн М-г цагдан хорих санал ирүүлжээ.

"Прокуророос ирсэн хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал болж байна" гэж шүүхийн эх сурвалж хэллээ.  