Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөрхангай аймагт усархаг бороо орсны улмаас зам эвдэрчээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өвөрхангай аймагт их хэмжээний усархаг бороо орсны улмаас зорчих хэсгийн зам эвдэрчээ.

Иймд иргэд, жолооч нарыг сонор сэрэмжтэй замын хөдөлгөөндөө оролцохыг ЗЦА-наас зөвлөлөө.

 
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, зүүн аймгуудын зарим газраар, 10,11-нд зарим газраар, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх
  • Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх
  • Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байхыг санууллаа.