Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний үнийг нэмэгдүүлэхийг шаардав

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос 50 орчим аж ахуйн нэгжийн 1,500 гаруй жолоочийг төлөөлөн үнэ тарифыг нэмэгдүүлэх албан шаардлагыг энэ сарын 7-ны өдөр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т хүргүүлжээ. 

Тус шаардлагад хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оролгүй даруй 10 жил болсон. Энэ хугацаанд бензин, түлшний үнэ 2.5-3 дахин нэмэгдсэн тул суудал ашиглалт 50 хувьдаа ч хүрэлгүй, алдагдалтай ажиллаж байгаа талаар дурджээ. 

Тэдний гаргасан тооцоогоор жишиг тарифаар 1 хүн.километрт дунджаар 53-63 төгрөг буюу чиглэлээсээ хамаарч 1,000-8,000 хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага тавьж буй юм. 

Энэхүү шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна хэмээн тус албан шаардлагад 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллийн гарын үсгийг хавсаргажээ.