Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мурат нарт үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:22 2018/08/08

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Мурат, М.Елузаг нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргажээ.

Шүүхийн албан ёсны шийдвэр:

"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгалаа. 

Хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6,539,876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Д.Мурат 2018 оны зургаадугаар сарын 13-нд мэдэгдэл хийж өөрийг нь гишүүнээс түдгэлзүүлэх Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаагаа илэрхийлээд "Их хурлын гишүүн байна уу, жирийн хүн байна уу хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулчихаад буцаад ороод ирнэ гэж бодож байгаа" хэмээн хэлж байв.

Ийнхүү мэдэгдсэний дараа түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй" гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжсэн билээ. 

10:20 2018/08/08

 Д.Мурат, М.Елузаг нарт холбогдох шүүх хурал хаалттай үргэлжилж байна
 
Д.Мурат, түүнтэй хамт шүүгдэгч М.Елузаг нарт холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхлэн хаалттай үргэлжилж байна.

Прокуророос Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6.1, түүнтэй хамт шүүгдэгч М.Елузагт Эрүүгийн хуулийн 11.4.1, 21.2.1  дэх зүйл заалтаар эрүү үүсгэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долоодугаар сарын 6-нд шилжүүлсэн билээ. 

ХУУЛИЙН ЗААЛТ:

11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

11.4 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

21.2 дугаар зүйл. Худал мэдүүлэх

1.Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.