Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн салбарынхантай хамтрах гэсэн Фэйсбүүкийн оролдлого

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Image:Wall Street Journal

Фэйсбүүк компани хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулахын тулд АНУ-ын томоохон банк болон санхүүгийн байгууллагуудтай харилцаа тогтоож, хамтран ажиллах санал тавиад байна.

АНУ-ын Paypal, Citibank, American Express гэх мэт санхүүгийн компаниудын харилцагчид өөрийн дансаа Фэйсбүүкийн мессенжертэй холбосноор банкны харилцагчийн үйлчилгээний төлөөлөгчтэй чөлөөтэй харилцах боломжтой талаар Фэйсбүүк танилцуулсан юм.

“Энэхүү үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдэд банктай шууд мессенжерээр холбогдох боломжийг олгосноор тэдэнд харилцуурын цаана хүлээж суухаас дээр боломжийг олгож байгаа юм” гэж компани мэдэгдэв.

Wall Street Journal-ийн мэдээлж буйгаар Фэйсбүүк санал тавьсан банкуудаас харилцагчдын картын дугаар, дансны гүйлгээ, үлдэгдэл гэх мэт мэдээллийг хуваалцахыг хүссэн байна.
Тэгвэл Фэйсбүүкийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ “Бид хэрэглэгчдийн энэхүү мэдээллийг үйлчилгээнэс өөр зорилгоор ашиглахгүй. Мөн энэхүү түншлэлийн чухал хэсэг нь хэрэглэгчдийн нууцыг чанд хадгалах юм” гэжээ.

Фейсбүүк JP Morgan, U.S Bancorp, Citigroup гэх мэт санхүүгийн томоохон байгууллагуудад энэхүү саналаа өнгөрсөн жилээс хойш тавьсаар ирсэн талаар гадны эх сурвалжууд мэдээлээд байна.

 

Эх сурвалж: Reuters.com