Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Даншиг наадмын НЭЭЛТ

Б.Ану
2018 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Даншиг наадам Хүрээ цам 2018" шашин соёлын наадам өнөөдөр Хүй 7 худагт эхэлж байна. 

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнө эртнээс уламжилж ирсэн түүхэн улбаатай. Монголчууд төрт улсаа байгуулж, ихэс ноёд, хаад язгууртны чуулган хийж олон баяр ёслол зохион байгуулдаг байсан. 1639 онд Халхын Түшээт ханы Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шашны тэргүүн Жавзандамба хутагтаар залахдаа их Даншиг өргөх ёслол хийж байсан байна. Энэ цагаас хойш 1920 он хүртэл энэхүү наадмыг зохион байгуулж ирсэн тухай ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун мэдээлж байгаа билээ.

Өнөөдөр эхэлж буй Даншиг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог.

Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулах юм байна. 

Нээлтийн арга хэмжээг ШУУД үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/905286266323609/