Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Триатлоны сонирхогчдын төрөлд IV байрт оржээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Өгийнуурт энэ сарын 27-29-нд амжилттай явагдсан талаар бид мэдээлсэн. 

Энэ тэмцээн элит, өсвөр үе, мини, сонирхогчид, багийн буухиа ангилалд нийтдээ 220 тамирчин оролцсоноор урьд өмнө байгаагүй өнөр бүрэлдэхүүнтэй тэмцээн болжээ. 

Тус тэмцээний сонирхогчдын төрөлд олон сонирхолтой оролцогч нэгдэн орсон байна. 

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонирхогчийн 45-аас дээш насны ангилалд оролцож (300м сэлэлт-5км дугуй- 2км гүйлт) 4-р байрт орсон байна.  

Видео:

https://www.facebook.com/MongolAtaman/videos/1754182847963006/

Н.Энхбаяр Ironman клубын нэр дээр энэхүү тэмцээнд орсон бол тус клубын бас нэгэн улстөрч оролцогч Сангийн дэд сайд Х.Булгантуяа мөн байжээ. Х.Булгантуяа сонирхогчийн (300м сэлэлт, 5км дугуй, 2км гүйлт) төрөлд амжилттай зайгаа дуусгаж барианд оржээ. 

Мөн хамгийн хол зай болох эрэгтэй элит (500м сэлэлт-15км дугуй-5 км гүйлт) төрөлд 24 тамирчин уралдсанаас  Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг 1.32.39 цаг явж 12-р байранд орсон амжилт үзүүлжээ.