Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нийт нутгийн 10 гаруй хувьд зуншлага муу байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 23
iKon.MN

Долоодугаар сарын хоёрдугаар 10 хоногт цаг агаар ямар байсныг та бүхэндээ тоймлон хүргэж байна.

Өнгөрсөн 10 хоногт температурын арав хоногийн дунджаар:

  • Алтай, Хангай, Хэнтэй Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Тайшир, Хан Хөхий, Булнай, Тарвагатайн нуруу,  Хархираа, Түргэн, Аж Богдын уулсаар 2.3-15.0 градус, 
  • Алтайн Өвөр, Галба, Өөш, Долоодын говь, Ингэн хөөвөрийн хоолойгоор 25.1-29.2 градус, 
  • Монголын Дорнод тал болон говийн нутгаар 20.1-25.0 градус, 
  • бусад нутгаар 15.1-20 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-3.7 градусаар хүйтэн байсан бол 
  • Мэнэнгийн тал, Дарьгангын тэгш өндөрлөг, Борхойн  талаар дунджаас 1.1-3.2 градусаар дулаан байсан талаар Цаг, уур, орчны шинжилгээний газар мэдээлжээ. 

Зураг 1, 

 

Энэ арав хоногт ихэнх нутгаар хур тунадас орсон боловч  Говь-Алтайн Төгрөг суманд  тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас ахиу бороо орсон бол Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

Зураг 2, 

 

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал буюу зуншлага долоодугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн:

  • 60 орчим хувьд буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговийн ихэнх,  Өвөрхангай, Сүхбаатарын зарим сумдын нутгаар хэвийн, 
  • 30 гаруй хувьд буюу Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн ихэнх, Увс Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатрын зарим сумдад дунд, 
  • 10 гаруй хувьд буюу Баянхонгорын ихэнх, Дундговийн зарим, Ховд, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй (3 дугаар зураг) байна. 

Зураг 3, 

 

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Энэ арав хоногт ихэнх нутгаар хур тунадас орж зуншлагын байдал сайжирсан.
  • Улаанбуудай Увс, Хэнтий, Хөвсгөлийн тариалан бүхий нутгаар түрүүлэлт, Төв, Сэлэнгэ, Дорнодын Халхголд цэцэглэлтийн үе шатанд орж байгаа бол төмс ихэнх нутгаар цэцэглэлтийн үе шатанд тус тус орсон мэдээтэй байна.
  • Арав хоногийн дундуур Баян-Өлгийн Булган, Увсын Өмнөговь, Завханы Отгон, Говь-Алтайн Есөнбулаг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Архангайн Булган, Хашаат, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хотонт, Хангай, Булганы Сайхан, Баян-Агт, Төвийн Зуунмод, Эрдэнэсант, Хэнтий Өмнөдэлгэр сумдын нутгаар 5.0-21.7 мм голчтой мөндөр орсон байна.