Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асанд 8 жилийн хорих ял нэмж оноолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэд найман жилийн хорих ял нэмж оноох шийдвэрийг өнөөдөр шүүхээс гаргажээ.

Тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Пак өнгөрсөн онд албан тушаалаасаа огцорч, өнгөрсөн дөрөвдүгээр сард авлига авсан, албан тушаалаа урвуулж ашигласан хэргээр 24 жилийн хорих ял сонссон юм.

Тэгвэл өнөөдрийн шийтгэл нэмэгдсэнээр тэр нийтдээ 32 жилийн хорих ялтай болж байна. Сөүл хотын төв тойргийн шүүх Пак Гын Хэг тус улсын тагнуулын байгууллагын төсвөөс 3.3 тэрбум вон ($2.9 сая) хувьдаа завшсан, 2016 оны парламентын сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигчдийг сонгоход зүй бусаар нөлөөлсөн гэж дүгнэжээ.

Мөнгө завшсан хэрэгт нь 6 жил, сонгуулийн ажиллагаанд нөлөөлсөн хэрэгт нь 2 жилийн хорих ял тус тус оноосон байна.

Одоо 66 настай Пак Гын Хэ нийтдээ 32 жилийн хорих ялтай болсноор хэрвээ ялаа бүрэн эдэлбэл 98 насандаа суллагдахаар болж байгаа юм.

Тэр шүүх ажиллагааг шударга бус гэж эсэргүүцэн, өнөөдрийн хуралд биечлэн оролцоогүй байна.

 

Эх сурвалж: AFP