Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Неандерталь хүмүүс гал гаргаж чаддаг байсныг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Францын нутаг дэвсгэрээс олдсон 50,000 жилийн настай чулуун багаж зэвсгийг судалсан эрдэмтэд Неандерталь хүмүүс гал гаргаж чаддаг байсан гэх дүгнэлтийг хийснээ өчигдөр танилцуулжээ.

Энэхүү эртний хүний төрөл зүйл нь гал хэрэглэж байсныг эрдэмтэд мэддэг байсан ч өөрсдөө гаргаж чаддаггүй, аянга цахилгаан, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн үүсэлтэй галыг хэрэглэдэг гэж үздэг байв.

Тэгвэл Scientific Reports сэтгүүлд нийтлэгдсэн дүгнэлтэд Неандертальчууд чулуу хавирч гал гаргадаг байсныг өгүүлжээ.

Тэдний илрүүлсэн арав гаруй чулуун зэвсэг нь байгалийн биш гаралтай үрэлтийн ул мөртэй, тэдгээр мөрнүүд нь нэг чиглэлтэй байгааг тогтоосон байна.

Чулуунууд дээрх хавиралтын ул мөрийг энгийн нүдээр ч харж болохоор байгаа гэнэ. Мөн тусгай микроскопын тусламжтайгаар чулуун дээрх зураасууд нь хүний гараар бий болсон ул мөр гэдгийг баталжээ. Гал гаргах мэдлэг чадвартай болсон нь Неандертальчуудын амьдралд том өөрчлөлт гаргасан гэж дүгнэж байна.

Үүнээс өмнө тэд байгалий үзэгдлээс бий болсон галыг унтраалгүй хадгалж үлдэхийн тулд их хэмжээний түлш хуримтлуулах хэрэгтэй болдог байжээ.

 

Эх сурвалж: AFP