Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Романовын удмын 12 хүн Николай II хаан алагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Санкт Петрбургт цуглажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Оросын сүүлчийн эзэн хаан Хоёрдугаар Николайг гэр бүлийнх нь хамт цаазалсны 100 жилийн ой өчигдөр тохиосон юм.

Уг эмгэнэлт үйл явдлын ойг тохиолдуулан Романовын угсааны 12 хүн өчигдөр Санкт Петрбург хотод цуглажээ. Тэд эзэн хааны амьдралтай холбоотой газрууд, тэдгээрийн дотор Гэгээн Петрийн болон Павелын цайзад зочилж, орой нь тусгай зоог барьсан байна.

Мөн Эрмитажийн музейг үзэн сонирхож, Өвлийн ордны их сүмд талийгаачдын дурсгалд зориулан шашны мөргөл зохион байгуулжээ. Өчигдөр бас Санкт Петрбургийн хэд хэдэн сүмд ийм арга хэмжээг зохион байгуулсан байна.

Хоёрдугаар Николай хааныг 1917 оны гуравдугаар сарын 2-нд Большевикууд ширээнээс нь зайлуулж, 1918 оны долдугаар сарын 17-ны шөнө Екатеринбургийн Ипатьевын байшингийн хонгилд гэр бүлийнх нь хамт буудан хороосон юм.

2000 онд Оросын үнэн алдартны сүм хийд тэднийг гэгээнтэнд өргөмжилжээ.

 

Эх сурвалж: ТАСС