Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны босс орчин үеийн түүхэнд дэлхийн хамгийн баян хүн боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Онлайн худалдааны Амазон компанийн гүйцэтгэх захирал Жеф Бэзосын хөрөнгийн хэмжээ Даваа гарагийн өглөөний байдлаар $150 тэрбум хүрснийг Блүүмбэргийн тэрбумтнуудын жагсаалтад мэдээлжээ.

Ингэснээр дэлхийн хоёр дахь баян Билл Гэйтсийн хөрөнгөний хэмжээнээс $55 тэрбумаар давсан байна. Билл Гэйтсийн хөрөнгө 1999 онд буюу доткомын тэсрэлтийн үеэр богино хугацаанд $100 тэрбумыг давж байжээ.

Энэ нь өнөөдрийн ханшаар тооцвол $149 тэрбум орчим болно гэсэн үг.

Тиймээс 54 настай Бэзосын хөрөнгөний хэмжээ $150 тэрбум хүрснээр орчин үеийн түүхэнд хамгийн баян хүн гэсэн алдрыг хүртэхээр болж байна.

Тодруулбал Форбс сэтгүүлээс тэрбумтнуудын эрэмбийг зарлаж эхэлсэн 1982 оноос хойш бүртгэгдсэн хамгийн баян хүн болж байгаа юм.

Түүний дараа Билл Гэйтс $95.5 тэрбум, Уорен Бафет $83 тэрбумаар тус тус удаалж байна.

Гэхдээ Гэйтс 1996 оноос хойш хөрөнгийнхөө зарим хэсгийг буяны үйлсэд зориулах болсон ба хэрвээ ингээгүй бол өнөөдөр мөн л $150 тэрбум давсан хөрөнгөтэй байх байсныг мэргэжилтнүүд тооцоолжээ.

Одоо АНУ-д Амазоны Prime Day буюу Prime ангиллын хэрэглэгчдэд зориулсан 36 цагийн хямдралт худалдаа эхэлж байгаа. Уг арга хэмжээний улмаас Амазон компанийн хувьцааны үнэ өсөж, Бэзосын хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлжээ.

 

Эх сурвалж: Bloomberg