Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Та үүнийг мэдэх үү?

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN

Зөвхөн долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд л улсын хэмжээнд нийт 427 зам тээврийн осол бүртгэгдэж, ослын улмаас нийт 16 хүний амь нас хохирсон байна. 

Ослын улмаас гэмтсэн хүний 56 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт нийт ослын 21.3 хувь буюу 91 нь, амь нас нь хохирсон хүний 81.2 хувь буюу 13 нь зөвхөн орон нутагт бүртгэгджээ. 

Жолооч танд зам тээврийн ослын эрсдэлийг бууруулах зөвлөмжийг хүргэж байна.

Та үүнийг мэдэх үү?
  • Ослын үеийн доргилтын нөлөө гурван давхар барилгаас унахтай адил байдаг байна. 
     
  • Автомашин 50 км/ц-ийн хурдтай явж байгаад осолд орвол жолооч нас барах 20 хувийн магадлалтай байдаг бол хурдаа 80 км/ц болгож нэмэгдүүлэхэд ослоор амиа алдах эрсдэл мөн 4-5 хувиар нэмэгдэнэ. 
     
  • Удаан хугацаагаар тасралтгүй автомашин жолоодох нь биеийн хүчний ажилд тооцогддог тул цаг тутамд 5-10 минут завсарлага авч амрах хэрэгтэй.

Видео: 

https://www.facebook.com/MongolianPolice/videos/2083042678433730/

Баярын өдрүүдэд зам тээврийн осолд өртөж, хохирсон хүний 14 нь бага насны хүүхэд байсан ба үүнээс гурав хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, 11 хүүхэд хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ.