Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

FIFA нийт $400 саяыг ДАШТ-д оролцсон 32 багт хувааж өгнө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино

Өнгөрсөн хөмбөмбөгийн ДАШТ-д оролцсон шилдэг 32 шигшээ багт нийтдээ $400 саяыг FIFA шагнал болгон хувааж өгөх юм байна.

Үүнээс аварга болсон Францын шигшээ $38 саяыг авах бол дэд аварга Хорватчууд $28 саяыг авахаар болжээ. Энэ мэтчилэн дээрээсээ доош хуваасаар 32 багийн хамгийн муу амжилт үзүүлсэн нь $8 саяыг авахаар болж байна.

Тодруулбал 17-32 дугаар байр эзэлсэн багууд бүгд тус бүр $8 саяыг авах бол 9-16 дугаар байр эзэлсэн багууд $12 саяыг өвөртөлнө.

5-9 дүгээр байрны багууд тус бүр $18 саяыг авч дөрөвдүгээр байранд орсон баг $22 сая, гуравдугаар байранд орсон баг $24 сая авахаар болжээ.

FIFA эдгээр шагналын мөнгийг улс улсын хөлбөмбөгийн холбоодод шилжүүлэх ба тэд өөрсдөө хэрхэн зарцуулахаа шийдэх юм.

Тухайлбал аварга болсон Францын шигшээ баг шагналын мөнгөний 30 хувийг тамирчдaдаа хувааж өгөхөөр болжээ. Ингэхэд нэг тамирчин ойролцоогоор $330,000 авах юм.

FIFA-гийн шагналын сан өмнөх 2014 оны ДАШТ-ийхээс 12 хувь өссөн байна.

 

Эх сурвалж: Time.Com