Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Баярын өдрүүдэд ОБЕГ-т 35 аюулт үзэгдэл, 23 гал түймрийн дуудлага иржээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмаар Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2018 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 16-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд давхардсан тоогоор 9,700 гаруй алба хаагч, 4,770 гаруй тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Дээрх хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 35 аюулт үзэгдэл, 23 гал түймрийн нийт 58 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.