Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

1950 оноос хойш ДАШТ-ий шигшээ шатанд хүрсэн анхны жижиг улс Хорват боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ онцгой сонин үйл явдлуудаар дүүрэн өрнөж байна.

Эдгээрийн нэг жишээ нь ДАШТ-ий аваргын төлөө өрсөлдөхөөр Хорватын шигшээ баг шалгарч үлдсэн нь 1950 оноос хойш хүн ам цөөнтэй, жижиг үндэстэн шалгарсан анхны тохиолдол болж байгаа юм.

Дөнгөж 4.17 сая хүн амтай Хорват улсын шигшээ баг 66.9 сая хүн амтай Францын шигшээ багтай ирэх Ням гарагт шийдвэрлэх тоглолтоо хийнэ.

Тэд 53 сая хүн амтай Английг өнгөрсөн шөнө буулгаж авсан юм. Мөн өмнөх шатандаа 145 сая хүн амтай ОХУ-ын шигшээ багийг хожжээ.

Хамгийн сүүлд 1950 оны ДАШТ-д тухайн үед 2.4 сая хүн амтай байсан Уругвайчууд дэлхийн аваргын цомыг хүртэж байсан юм. Тэд 1930 онд мөн анх удаа дэлхийн аварга болж байжээ.

Тэр цагаас хойш цөөн хүн амтай жижиг үндэстнүүд ДАШТ-ий шигшээ шатанд хүрч чадалгүй хасагдсаар ирсэн юм.

 

Эх сурвалж: Russia Today