Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Төөрсөн хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

ikon.mn
2018 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 3,000 цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн шилжсэн.

2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагийн байдлаар нэг хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

Хашлага давж зүлэг гэмтээсэн жолоочийн эрхийг 2 жилээр хасаж, хохиролыг нөхөн төлүүлжээ.

Мөн хулгайлах гэмт хэрэг, бага насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлэг тарааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа таниулга өгч, хүүхдүүдийн бугуйд эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгч байгаа аж.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт зөөврийн хяналтын 120 гаруй камеруудыг байршуулан бүрэн хяналтад авч, авто, явган, морьт, дугуйтай эргүүлүүдийг ажиллуулан, гадаадын иргэд, жуулчдад цагдаагийн алба хаагч нар болон оюутан цагдаа нар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

 

Эх сурвалж: НЦГ