Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одонгоор шагнуулжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 7 сарын 10
iKon.MN

Монголын рок поп урлагийн од “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одон хүртжээ.

 

Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудастаа "Өнөөдөр төрийн хүндэт шагнал АЛТАНГАДАС одонгоор энгэрээ мялаалаа.Урлагт 20 жил тууштай зүтгэсэн сэтгэл зүрх, хөдөлмөрийг минь үнэлсэнд миний бие туйлын их баяртай байна. Уран бүтээлийн үнэнч сонсогч дэмжигч бас шүүмжлэгч ард түмэндээ талархаж байна.

Хүндтэй шагналыг нэр төртэй авч явж үзэгч сонсогчдынхоо сонорыг аялгуу дуугаараа мялаах болно.

Аялгуу дуу намайг уяхан болгодог 
Уяхан сэтгэлийн дэргэдээс хорвоог мэдрэх хамгийн сайхан
Алтангадас одонгоороо наадмаараа би гоёно.

Миний монголын ард түмэн дэлхийд ганц Монгол наадмаараа дэлгэр сайхан наадаарай" гэжээ.